Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.2, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан дүүргийн эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, зөвлөгөөн зохион байгуулах төлөвлөгөө, удирдамж, төсвийн тооцоог гаргаж, Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Ундармаа)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ

A special event was held for parents of children with disabilities