Олон улсын спортын тэмцээн уралдаанд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх тухай

1

 

 

Олон улсын спортын тэмцээн уралдаанд

оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.5,  41 дүгээр зүйлийн 41.2.2, Биеийн тамир, спортын  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Гүйлтийн тэшүүрийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах ойрын зайн олон төрөлтний тэмцээнд 2024 оны 01 дүгээр сарын 28-ны  өдөр оролцох дүүргийн 18 дугаар хорооны иргэн, тэшүүрийн спортын Олон улсын хэмжээний мастер  Р.Сарантуяа, “Парис-2024” зуны Паралимпийн наадмын эрхийн оноо олгох Пара Жүдо бөхийн J1 ангиллын гранпри тэмцээнд оролцох дүүргийн 21 дүгээр хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Бат-Эрдэнэ нарт дэмжлэг үзүүлсүгэй.

 

2.Дэмжлэгт зарцуулах зардлын тооцоог хавсралтаар баталж, шаардагдах 2,187,000 (Хоёр сая нэг зуун наян долоо мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн  Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг  болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.