Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл
мэндийг дэмжих нэгдсэн арга хэмжээ
зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 23 дугаар зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 42 дугаар зүйлийн 42.1.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог дэмжих зорилготой “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” нэгдсэн арга хэмжээг 2024 оны 1 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулсугай.
2.Нэгдсэн арга хэмжээний үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 5,170,000 (Таван сая нэг зуун далан мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ