“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах тухай

1

 

 

“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн

өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах

тэмцээн зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Биеийн тамир спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг дүүргийн хэмжээнд 2024 оны 02 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

2.Тэмцээний удирдамжийг 1 дүгээр, зарцуулах төсвийн тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, шаардагдах 16,245,000 (Арван зургаан сая хоёр зуун дөчин таван мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Тэмцээнийг удирдамжийн дагуу зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг Биеийн тамир спортын хороо (Ц.Сосорбарам)-нд, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д тус тус үүрэг  болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.