Уралдаан зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 66 дүгээр зүйлийн 66.1, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны А/04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн Монгол улсын хууль, тогтоомж, Олон улсын гэрээ, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эсээ, их, дээд сургуулийн оюутан, залуучуудын дунд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгуулсугай.
2.Уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар, шаардагдах төсвийг 3 дугаар хавсралтаар баталж, зарцуулагдах 3,630,000 (Гурван сая зургаан зуун гучин мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, уралдааныг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулан, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллахыг Ажлын хэсэг (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ