Өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дах заалт, Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 03 дугаар албан даалгавар, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/994 дүгээр захирамж, дүүргийн Онцгой комиссын 2024 оны 01 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн Мал бүхий 21, 32, 33 дугаар хороодын өвөлжилт, хаваржилт хүндэрч, байгаа тул малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж худалдан авах гэрээг хийж, дүүргийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэхэд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.
2.Аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэхэд шаардагдах 104,200,000 (Нэг зуун дөрвөн сая хоёр зуун мянга)-н төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс хууль, журмын дагуу гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ