Гэрлэх ёслолын өргөөний үйл ажиллагааг өргөжүүлэх,сурталчлах ажил зохион байгуулах тухай

1

  

 

Гэрлэх ёслолын өргөөний үйл ажиллагааг

өргөжүүлэх,сурталчлах ажил зохион

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, , Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн “Гэрлэх ёслолын өргөө”-ний үйл ажиллагааг өргөжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, чиг үүргийг 2 дугаар хавсралтаар баталсугай.

 

2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, гэр бүлд чиглэсэн сургалт, зөвлөгөөг зохион байгуулах төлөвлөгөө, хуваарийг гаргаж, улирал бүр Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Ундармаа)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.