Тусгай зөвшөөрөл олгох тухай

1

 

Тусгай зөвшөөрөл олгох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.8, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/419 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Цагийн хязгаар шинэчлэн батлах тухай” А/847, 2024 оны “Эрх шилжүүлэх тухай” А/219 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Ажлын хэсгийн 2024 оны 15 дугаар “Хурлын тэмдэглэл”-ийг харгалзан Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 151 дүгээр зүйл, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2024” стандартын шаардлагыг хангасан, спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох худалдааны 30 аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг 1 дүгээр, спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох хоол үйлдвэрлэлийн 2 аж ахуйн нэгжийн нэрийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

            2.Энэхүү захирамжийг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар, Татварын хэлтэст хүргүүлж, холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг зөрчсөн тухай хууль, хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалж, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэхийг Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс (Д.Цэдэнсүрэн)-т үүрэг болгосугай.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (Х.Эрдэнэбилэг), Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар (Г.Байдраг), 2, 3, 6, 7, 8, 9, 16, 17, 19, 21, 23, 26, 27, 28, 33, 36, 38, 40, 41, 42 дугаар хорооны Засаг дарга нарт, үнэт цаасны бичилт, олголт, хураамжид байнгын хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн тасаг (Г.Золзаяа)-т, удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д тус тус даалгасугай.

 

 

 

 

                                   ЗАСАГ ДАРГА                           Ц.БАТТӨР

 

 

 

 

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.