Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах тухай

4

 

Эзэнгүй нохой, муурын тоо толгойг

бууруулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/127 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн 43 хорооны нутаг дэвсгэрт иргэдийн аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг эрчимжүүлсүгэй.

2.Дээрх ажлыг зохион байгуулахад шаардагдах 48,000,000 (Дөчин найман сая) төгрөгийг Хот тохижуулах зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, худалдан авалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан нэгдсэн удирдлагаар ханган үр дүнг тооцож ажиллахыг Дүүргийн менежер (Д.Баярсайхан)-т даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.