“СОНГИНОХАЙРХАНЫ АЛТАН НАМАР-2025” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 29 ДҮГЭЭР ХОРООНЫ СҮЛЖМЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН АВТО ЗОГСООЛ ДЭЭР БОЛЖ БАЙНА
2025-8-18

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран “Сонгинохайрханы алтан намар-2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд шинэ ургацын ногооны 8 асар, хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний 11 асарт худалдаа эрхэлж байна

ДҮҮРГИЙН ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨР ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН БАЙРАНД ГАДНА БОЛОН ДОТОР БҮРЭН ЗАСВАРЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
2025-8-18

Тус байрны дээвэр болон гадна засварыг “Тод олз” ХХК, дотор засварыг “Цагаан удам” ХХК гүйцэтгэж байна

ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНЫ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА
2025-8-15

Тус тоглоомын талбайд 3 шатлалтай 48 метр урт сандлын өнгийг сэргээн засварласан ба 2 сагсан бөмбөгийн талбайн 23x14 хэмжээтэй лего шал болон 1 волейболын талбайн 16x7  хэмжээтэй лего шал, үерийн ус зайлуулах 48 метр урт хоолой суурилуулсан байна

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 4 ХОРООНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БҮРЭН ДУУСАЖ, 11 ХОРООНД АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 30-90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-8-14

Дүүргийн хэмжээнд хороо тус бүрд 1 бүтээн байгуулалтын ажил нийслэлийн хөрөнгө оруулалтаар өрнөж байгаа. Эдгээр ажлуудын явц, гүйцэтгэлтэй өнөөдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ, Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ болон Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн нар танилцлаа

ДҮҮРГИЙН 25 ДУГААР ХОРООНД 54 АВТО МАШИНЫ ЗОГСООЛЫН АЖИЛ 90%-ТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-8-13

Дүүргийн 25 дугаар хороонд 54 авто машины зогсоолын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. ДОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2186м2 талбайд 54 авто машины зогсоолыг байгуулж байна

МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
2025-8-5

Сонгинохайрхан дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Японы соёлын өдөрлөг” өнөөдөр улсын хүүхэд залуучуудын театрын гадна талбайд боллоо. Өдөрлөгөөр Монгол, Японы үндэсний урлаг, үндэсний хувцас, Япон үндэсний цайны ёслолыг иргэд олон нийтэд танилцууллаа

ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ИЗҮНОКҮНИ ХОТЫН ДАРГА ЯМАШИТА МАСАЮКИ ТЭРГҮҮТЭЙ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-8-5

Сонгинохайрхан дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын найрсаг хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийг Засаг даргын Тамгын газраас “Монгол Японы соёлын өдөрлөг”-ийг хүүхэд залуучуудын театрын гадна талбайд зохион байгууллаа

ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД 1100 МЕТР УРТТАЙ 5 ХОС ШУГАМЫГ ШИНЭЧЛЭН ХАГАС НЭВТРЭХ СУВАГ БОЛГОН СОЛЬЖ БАЙНА
2025-8-4

Гүйцэтгэгчээр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын харьяа баруун түгээх төв ажиллаж байна. Ингэснээр халуун, хүйтэн усны шугамд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд зам талбай, ногоон байгууламжийг эвдэхгүйгээр засварлах юм

ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРООНД ХАЛУУН, ХҮЙТНИЙ ШУГАМЫГ ШИНЭЧЛЭН СОЛЬЖ БАЙНА
2025-8-1

Дүүргийн 6 дугаар хороонд 216 метр урттай 5 хос шугамыг шинэчлэн сольж байна

ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРООНД ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ХАГАС НЭЭГДЭХ СУВАГ БОЛГОН СОЛЬЖ БАЙНА
2025-7-31

Тодруулбал өмнө нь халуун, хүйтэн усны шугам эвдрэх бүрд тухайн орчны зам талбай, ногоон байгууламжийг эвдэлж засварладаг байсан бол хагас нээгдэх суваг болгон сольсноор эвдрэл гэмтлийг газар доогуурх байгууламжаар дамжин хурдан хугацаанд засах боломж бүрдэж байна. Уг инженерийн байгууламж нь 5 хос шугамтай, 1190 метр урттайгаар хийгдэж байгаа бөгөөд тус ажлыг орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа баруун түгээх төв гүйцэтгэж байна


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.