ДҮҮРГИЙН 18 ДУГААР ХОРООНД 36 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРИЛАА
2025-7-30

Автомашины зогсоолын гүйцэтгэгчээр Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ ажиллалаа

ГАМШГИЙН УЛМААС ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН АЙЛ ӨРХИЙГ ТҮР ОРОН БАЙРААР ХАНГАЖ, ГАМШГИЙН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ АЖИЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-7-30

ХОР УРШГИЙГ АРИЛГАХ АЖИЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА Дүүргийн онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд 2025 оны 07 сарын 24-25-ны өдөр болсон цаг уурын онц аюулт үзэгдлийн улмаас дүүрэгт үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээг онцгой байдлын хэлтсийн орлогч С.Мөнхсайхан танилцууллаа

ДҮҮРГИЙН 25 ДУГААР ХОРООНД 100 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА
2025-7-29

Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн зогсоолыг нэмэгдүүлэх зорилгоор 25 дугаар хорооны 170 дугаар цэцэрлэгийн зүүн талд 100 автомашины зогсоол барьж байна. Зогсоолыг “MM road bridge” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2025-7-29

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЗАСВАРЫН АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-7-28

Засварын ажлын хүрээнд дээвэр шинэчлэх, гадна фасад шинээр хийх, агааржуулалтуудын системүүдийг шинээр татаж суулгах, өрөөнүүдийн дотор засал зэрэг бүрэн засвар хийгдэж байна. Засварыг “Бүрэн одод”  ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 9 сарын сүүлээр дуусах юм

ГОЛ, НУУРЫН ЭРЭГ, АЙ САВ ГАЗРЫГ АРИУТГАЖ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЖ БАЙНА
2025-7-26

Дүүргийн хэмжээнд гол, нуурын эрэг, ай сав газрыг 163 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж 19 рейсээр 58840 тн хог хаягдлыг Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөлөө. Цэвэрлэсэн газарт өнөөдрөөс эхлэн нийслэлийн байгаль орчны газраас өгсөн зөвлөмжийн дагуу био бэлдмэлээр хөрсний бохирдлыг арилгах зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ААДАР БОРООНЫ УЛМААС 140 ГЭР ЭВДЭРЧ, 1053 ХАШАА НУРЖЭЭ.
2025-7-25

Улаабаатар хотод өчигдөр 22:53-23:29 минут хүртэл дуу цахилгаантай аадар бороо орж салхи секундэд 17-22 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүссэн. Аадар борооны улмаас дүүргийн хэмжээнд 140 гэр, 79 байшин, 9 машин эвдэрч, 1053 хашаа нурж, барилгын дээвэр, гэрэлтүүлгийн шон, цахилгааны шон, тоглоомын талбай, автобусны буудал эвдэрсэн байна

ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНД ГАДНА ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЯВЦ 85 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-7-24

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд ногоон байгууламж, үерийн далан, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах төхөөрөмж, сүүдрэвч барих ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Уг ажлыг “Шүрэн гоёл” ХХК гүйцэтгэж байна

ТУУЛ ГОЛЫН АЙ САВ ГАЗАР, БУРГАСНЫ ХОГ ХАЯГДЛЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЦЭВЭРЛЭЖ ДУУСГАНА
2025-7-23

Дүүргийн агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга, хог хаягдал, олон нийтийн байцаагч нар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв, төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр 20 дугаар хорооны Туул голын ай сав газар, бургасанд үүссэн хог хаягдлыг баримтжуулж, хяналт шалгалт зохион байгууллаа. Хяналт шалгалтаар Туул голын эрэг орчмоор амрагчдын үлдээсэн хог хаягдал ихээр үүссэн, нуурын уснаас зам услах ус соруулсан, зам, барилгын хог хаягдлыг голын эрэг дээр хаясан зөрчлийг илрүүлж цагдаагийн байгууллагат хүлээлгэн өглөө

ТУУЛ ГОЛЫН АЙ САВ ГАЗРЫГ ЦЭВЭРЛЭЖ, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ АРИУТГАНА
2025-7-22

Дүүргийн менежерийн шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд ногоон байгууламжийн арчлалт, гэрэлтүүлгийн талаарх мэдээллийг тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ж.Нямхүү танилцууллаа

ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРООНД ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАРИГДАЖ БАЙНА
2025-7-21

Дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн тоглоомын талбайг орон нутгийн төсвөөр “Шүрэн гоёл” ХХК барьж байгаа ба 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

ДҮҮРГИЙН 35 ДУГААР ХОРООНД ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ 85 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАРИГДАЖ БАЙНА
2025-7-21

Дүүргийн 35 дугаар хорооны 273 дугаар цэцэрлэгийн хойд талд хүүхдийн талбай баригдаж байна

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-7-18

Энэ сард Гачууртад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Иймд Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж болон мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар дүүргийн хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад мал бүхий 21, 32, 33, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэрт 57843 толгой мал, амьтныг хамруулахаар төлөвлөн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.