ДҮҮРГИЙН 7 БАЙРШИЛД 15980 ГОЁЛЫН ЦЭЦЭГ ТАРИЛАА
2025-6-18

Энэ жил дүүргийн 12 байршилд хун цэцэг, алаг нүдэн, алиссум, шар хилэн зэрэг нэр төрлийн 35700 ширхэг гоёлын цэцэг тарихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд одоогийн байдлаар 7 байршилд 15980 гоёлын цэцэг тарьж цэцгийн мандал байгуулж байна

СУРАГЧДЫН АМРАЛТЫГ ТОХИОЛДУУЛАН ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ЧӨЛӨӨТ ЦАГАА БОЛОВСОН ӨНГӨРҮҮЛЭХ, СУРЧ БОЛОВСОРЧ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ СУРГАЛТ, ДАМЖААНУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2025-6-17

Сонгинохайрхан дүүргийн Усан спорт сургалтын төв нь 7-17 насны хүүхдүүдэд анхан, дунд, ахисан шатаар усанд сэлэлтийн хичээлүүдийг мэргэжлийн багш зааж сургаж байна. Нэг удаа төлбөрөө төлснөөр 17 цагийн ээлжээс сонгон 12 цаг бассейнаар үйлчлүүлэх боломжтой юм

АР ГҮНТИЙН ДАВААНД 800 МЕТР АВТОЗАМ ШИНЭЭР ТАВИЛАА
2025-6-17

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн давааны 800 метр автозамыг Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ тавьж байна

УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-6-13

Дүүргийн 34 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр усан спорт сургалтын төвийг барилгыг барьж байна. Гүйцэтгэгчээр Ванхүү ХХК ажиллаж байна

НАЙРАМДЛЫН АВТО ЗАМЫН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ 70 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-6-12

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Орбит-Тахилтын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 12 км авто зам болон гэрэлтүүлэг, зуслан доторх 4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар зуслан доторх 4 км авто зам, Найрамдал зуслангаас МТ шатахуун түгээх станц хүртэлх 9 км авто замын суурийг цементээр бэхжүүлж асфальтбетоноор хучаад байна

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 45592 НҮХЭН ЖОРЛОН, 9981 БОХИРЫН ЦООНОГИЙГ АРИУТГАЖ БАЙНА
2025-6-12

Урин дулаан цагт гэдэсний халдварт өвчин болон бусад халдварт өвчний тархалт нэмэгддэг. Иймд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн гэр хорооллын 33 хорооны 62435 өрхийн 45592 нүхэн жорлон, 9981 бохирын цооног, 227960м2 нүхэн жорлон орчмын талбайн ариутгал, , халдваргүйжүүлэлтийн ажлыг тендерт шалгарсан "Орхон овоот" ХХК 6 дугаар  сарын 12-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ

24 ХОРООНЫ 109 БАЙРШИЛД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА
2025-6-12

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж байгаа иргэдийн эрүүл цэвэр орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор үерийн хамгаалалтын барилга байгууламж, Туул, Дунд голын ай сав газар, нийтийн эзэмшлийн гудамж, тоглоомын талбай, бохирдсон хөрс бүхий газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.  Эдгээр газруудыг просан бодисоор ариутгаж байна

“АВЛИГА АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 600 ГАРУЙ АЛБАН ХААГЧ ХАМРАГДАЖ БАЙНА
2025-6-12

Сонгинохайрхан дүүргийн төрийн байгууллагуудын албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газрын танилцуулга, түүний хор хөнөөлийг таниулах, авлигын гэмт хэргийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт хэлэлцүүлэг боллоо. Сургалтыг Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.