“ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” СУРГАЛТ БОЛЛОО
2025-5-26

Төрийн анхан шатны үйлчилгээг хороодын ажилчид иргэдэд хамгийн түрүүнд хүргэдэг. Иймд  хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалт зохион байгууллаа

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 78 БАЙГУУЛЛАГЫН 1271 АЛБАН ХААГЧ УЛААНБААТАР МАРАФОНД ОРОЛЦЛОО
2025-5-24

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Уг марафонд дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцдог ба сүүлийн 4 жилийн марафоны аварга Сонгинохайрхан дүүргээс төрсөн

23 ДУГААР ХОРООНЫ 36 АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД ХАЯГАА КИРИЛЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧИГ ХОСЛУУЛАН ШИНЭЧИЛЖЭЭ
2025-5-22

Дүүргийн Засаг даргын захирамжаар албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэх  болсон. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа 1432 аж ахуй нэгжүүдэд хаягаа шинэчлэх мэдэгдэл хүргүүлсэн

ҮҮСМЭЛ ХОГИЙН ЦЭГТ ХЯНАЛТЫН КАМЕРУУД 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА
2025-5-22

Дүүргийн 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүссэнтэй холбогдуулан дээрх байршилд хяналтын камеруудыг байршуулсан

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII НААДАМД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГЭЭС 322 ТАМИРЧИН ДАСГАЛЖУУЛАГЧ НАР ОРОЛЦОНО
2025-5-20

Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг нь спортын 18 төрлөөр 550 гаруй тамирчин хичээллэдэг. Дүүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн анхан шатны тэмцээнийг спортын 22 төрлөөр, хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үеийн  тэмцээнийг 3 төрлөөр энэ оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулж, давхардсан тоогоор 25 сургуулийн 7783 сурагч тамирчид оролцсон

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ АСАРЧ БАЙГАА АСРАН ХАМГААЛАГЧ НАРЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА
2025-5-20

Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 8797 иргэн байдаг.  Эдгээр иргэдийн асран хамгаалагч нар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ асран хамгаалах, ар гэрийн ажлаа зохицуулах зэргээр өөрсдөө эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нь хомс байдаг. Иймд халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлж өвчлөл хүндрэлээс сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн төв, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран асран хамгаалагч нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

СУРГУУЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ШИНЭ СУРГУУЛЬ БАРИХ БАЙРШЛЫГ ТӨЛӨВЛӨХ НИЙСЛЭЛ ДҮҮРГИЙН АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-5-19

Дүүргийн хэмжээнд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг 500 метр радиус газарт гэртээ харьж, сургуульдаа очих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулаад байна. Ажлын хэсэг аль хороонд сургуулийн хүртээмжгүй байгаа талаар судалгаа гаргасан

ДҮҮРГИЙН 22 ДУГААР ХОРООНД 332 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2025-5-19

Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч компаниар Вентана констракшн ХХК ажиллаж ашиглалтад оруулаад байна. Тус цэцэрлэг 6 бүлэгтэй бөгөөд хорооны 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.