ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, АВТО ЗАМЫН ЭВДРЭЛ, ГЭМТЛИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-3-31

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр дараах үүргүүдийг өглөө

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 104 ДҮГЭЭР СУРГУУЛЬД ФИЗИКИЙН КАБИНЕТ ШИНЭЭР БАЙГУУЛНА
2026-3-23

Тус сургуульд 2500 суралцагч суралцаж, 125 багш ажилтан, 2 физикийн багш ажилладаг. Хүүхдийн сурч боловсрох орчин сайжруулах, ирээдүйн инженер, техникийн ажилтныг бэлтгэх зорилгоор Дэлхийн зөн ОУБ, Ньюком групп хамтран ерөнхий боловсролын 104 дүгээр сургуульд физикийн кабинет байгуулна

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 115 ТН ХОГ ХАЯГДЛЫГ ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГТ ХҮРГЭЛЭЭ
2026-3-23

Дүүргийн засаг даргын А/171 дүгээр захирамжаар "Хоггүй орчин бүрдүүлцгээе" нэг сарын аянд 43 хорооны 151 аж ахуйн нэгж байгууллага, 26 СӨХ, 150 гаруй иргэд, зам цэвэрлэгээ, хог тээврийн байгууллагууд оролцож байна

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 84 ТН ХОГ ХАЯГДЛЫГ ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГТ ХҮРГЭЛЭЭ
2026-3-21

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 84 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны А/02 дугаар тушаал, Дүүргийн Засаг даргын 2026 оны А/171 дүгээр захирамжаар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 6 байгууллага нийт 10 машин техник, 101 зам талбайн үйлчлэгч нар 225 тэмдэг тэмдэглэгээ, 31 автобусны буудал, 28 хогийн сав, 34 сандал, 2 дугуйн зогсоол, 4760 м хайс хашлагыг угааж цэвэрлэлээ. Мөн бүх нийтийн их цэвэрлэгээнд 43 хорооны 519 аж ахуйн нэгж, 46 сууц өмчлөгчдийн холбоо, 26 цэцэрлэг, 4 ерөнхий боловсролын сургууль цэвэрлэгээнд оролцож нийт 141,566м2 талбайг цэвэрлэж 42 рейсээр 84 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллалаа. Бүх нийтийн их цэвэрлэгээ 04 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 115 ТН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
2026-3-20

Дүүргийн хэмжээнд "Хоггүй орчин бүрдүүлцгээе” бүх нийтийн их цэвэрлэгээний нэг сарын аянг зохион байгуулж буй. Бүх нийтийн их цэвэрлэгээнд 43 хорооны 151 аж ахуйн нэгж байгууллага, 26 СӨХ, 150 гаруй иргэд, зам цэвэрлэгээ, хог тээврийн байгууллагууд орчныхоо 50 м цэвэрлэгээ, зам талбай, тэмдэг тэмдэглэгээ, хайс, хашлаганы угаалга цэвэрлэгээг хийж, нийтийн эзэмшлийн 1,131,250м2 газрын хогийг цэвэрлэлээ

НИЙГМИЙН АЖИЛ МЭРГЭЖИЛ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО
2026-3-20

“Дэлхийн нийгмийн ажлын өдөр”-ийг тохиолдуулан нийгмийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх замаар нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, сайжруулах шинэ арга туршлага, арга хэлбэрийг нэвтрүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурлыг анх удаа зохион байгууллаа. Энэ хүрээнд 9 дүүргийн хэмжээнд илтгэлийн уралдааныг зарласан бөгөөд шилдэг 13 илтгэлийг өнөөдөр хэлэлцүүлж 6 байрыг шалгаруулан шагнал гардуулан өглөө. Эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байранд СБД-ийн "Өөдрөг -Энх" Өрхийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан О.Мөнх-Од, Сүхбаатар дүүргийн Гэгээ сургуулийн нийгмийн ажилтан Г

ШАР УСНЫ ҮЕРТ ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ АЙЛ ӨРХҮҮДИЙН СУДАЛГААГ ГАРГАНА
2026-3-18

Хорооны Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

СУРАГЧДЫН ГАДААД ХЭЛНИЙ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-3-18

Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн цаг үеийн мэдээллийг сонслоо

“МОНГОЛ ЦЭРЭГ”-ИЙН ӨДРИЙГ УГТАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-3-17

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жил, Монгол цэргийн өдрийг угтан хүндэтгэлийн арга хэмжээ Улсын Хүүхэд Залуучуудын театрт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас гавьяаны амралтад гарсан бэлтгэл офицер, ахлагч нар болох 750 гаруй хүн оролцлоо

“ЦЭРГИЙН АЛДАР” СПОРТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
2026-3-16

Албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жил, Монгол цэргийн өдрийн нэрэмжит “Цэргийн алдар” өдөрлөг боллоо.  Уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 11 дэх жилдээ Цэргийн штабаас  зохион байгууллаа

ДҮҮРГИЙН ЖЕНДЕРИЙН САЛБАР ХОРОО, ДЭД САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-3-12

Жендерийн эрх, тэгш байдлыг хангах хууль, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд удирдах албан тушаалтны манлайллыг нэмэгдүүлэх, жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг сайжруулах зорилгоор дүүргийн Жендерийн салбар хороо, дэд салбар хорооны гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Сургалтад дүүргийн “Жендерийн салбар хороо”-ны гишүүд, хорооны “Дэд салбар хороо”-ны дарга нар гэсэн нийт 60 хүн оролцлоо

“АСУУДАЛ- ШИЙДЭЛ” АЯНЫ ХҮРЭЭНД 2088 ХҮҮХДЭД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖЭЭ
2026-3-10

Хүүхдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх ажлын хүрээнд “Асуудал- Шийдэл” аяныг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Тус аяны хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдсан асуудал, ололт амжилтын тайланг дүүргийн Хүүхэд, Гэр бүл хөгжил хамгааллын хэлтсээс өнөөдөр танилцуулж, холбогдох хэлтэс, хороодын Хамтарсан багийн ахлагч Засаг дарга нар дүгнэн ярилцлаа

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДҮҮРГИЙН ЗАРИМ ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-3-6

НҮБ-ын DGC (Олон нийттэй харилцах газар)-тай хамтран ажилладаг Зан Гил Жа тэргүүтэй Олон улсын WeLoveU ТББ-аас “2026-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах” төслийн хүрээнд дүүргийн 60 өрхөд тусламж үзүүллээ

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 24 ДУЛААН АВТОБУСНЫ БУУДАЛ ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА
2026-2-27

Дулаан автобусны буудлын хэвийн үйл ажиллагааг хангах, эвдрэл гэмтлийг засах зорилгоор 19 дулаан автобусны буудалд засвар үйлчилгээ хийж байна. Уг ажлыг дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд дулаан автобусны буудлын дээвэр, хаалга, цонх, камержуулалт, кондишнер, сандал, хогийн сав зэргийг нөхөн сэргээж, шинэчилж байна


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.