МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-4-2

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын худалдаа үйлчилгээний хэлтэс болон Санхүүгийн зохицуулах хороо, Мөнгөн зээлийн холбоо нар хамтран мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Сугар тохижилт бүтээн байгуулалт, аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 хүртэлх метр талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийх журам, дүүргийн Засаг даргын захирамжаар албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэх болсонтой холбогдуулан мэдээлэл өглөө

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2025-3-31

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт зохион байгуулж байна Дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу  2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулж байна

ГЭРЭЭНД ТУСГАГДСАН АЖЛАА ГҮЙЦЭТГЭЭГҮЙ ХОГ ТЭЭВЭР, ТОХИЖИЛТЫН КОМПАНИУДЫН ГЭРЭЭГ ЦУЦАЛНА
2025-3-31

Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын талаар танилцуулж холбогдох газар хэлтэст зарим үүрэг даалгаврыг өглөө

ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАР БОЛОН АНХЛАН БИЗНЕС ЭРХЭЛЖ БАЙГАА ИРГЭДЭД ХАС БАНКНААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2025-3-31

Өнөөдөр дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв болон Хас банкны Сонгинохайрхан дүүргийн салбарын захирлуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь дүүргийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, өрхийн болон бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, зах зээлийг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, борлуулалтыг нэмэгдүүлж ажиллах юм. Цаашид: -Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 50 хүртэлх сая төгрөгийн 1.6-1.7 хувийн хүүтэй, барьцааны хөнгөлөлтийн зээл -Эко бизнес зээл /1.25 хувийн хүүтэй, халаалт, дулаан, эрчим хүчний хэмнэлтийг дэмжсэн, хүлэмжийн хийг багасгах зориулалтаар эрчим хүчний дүгнэлтэд тохирсон үндэслэлтэй/ - Европын сэргээн босголт ба Хөгжлийн банкнаас анхлан ажлын байр, бизнес эрхлэх гэж байгаа 35 нас хүртэлх залуучуудын бизнесийг дэмжих  зорилгоор төслийн зээл боловсруулахаар боллоо

“МОНГОЛ АДУУЧИН” НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ДҮҮРГИЙН 3 АДУУЧИН, 5 ХҮҮХЭД ОРОЛЦОЖ БАЙНА
2025-3-29

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээн дүүргийн 32 дугаар хороо буюу Хүй 7 худагт зохион байгуулагдаж байна

15-100 КВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ УСАН ХАЛААЛТЫН ЗУУХ ЭЗЭМШИГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН ХАТУУ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-3-28

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 15-100 квт-ын хүчин чадал бүхий усан халаалтын зуух эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хатуу түлшний хэрэглээг бууруулах чиглэлээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөвлөгөө, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 2024 оны нэмэлт өөрчлөлт, ногоон зээлийн нөхцөл, шаардлагын талаар танилцууллаа

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 3, 8, 9, 13, 16, 17, 19, 20, 22, 26, 31, 32 ДУГААР ХОРООДЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2025-3-28

Долоо хоног бүрийн пүрэв гарагийн 10-12 цагийн хооронд дүүргийн Засаг дарга иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж буй. Өмнөх уулзалтаар 1,2,5,7,26,28,32,34,37 зэрэг 9 хороодын 12 иргэнийг хүлээн авч уулзсан

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ 30 БАЙГУУЛЛАГЫН 300 ГАРУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР АЖИЛЛАХ НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ
2025-3-27

Газар хөдлөлт бол хамгийн олон эрсдэлийг дагуулдаг гамшиг байдаг. Иймд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулийн хүрээнд нийслэлийн иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах иргэдийн оролцоо хариуцлагыг дээшлүүлэх, гамшгийн  эрсдэлийг бууруулах, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах нэгдсэн дадлага сургууль боллоо.   Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 3 сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээлэх дуут дохиогоор ажилладаг

“УЛААНБААТАР ХОТЫН ТОГТВОРТОЙ АВТО ЗАМ, ТЭЭВЭР” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-3-27

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн цогц тогтолцоог бий болгох, сонгогдсон гудамж замуудын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд иж бүрэн гудамж, замын ажлыг гүйцэтгэхээр болсон

“SOCIAL WORK CONFERENCE 2025” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2025-3-27

Дэлхийн нийгмийн ажилтны өдрийн тохиолдуулан нийгмийн ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, шинэ туршлага, арга хэлбэрийг нэвтрүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, “Сонгинохайрхан орон нутгийн хөтөлбөр” хамтран “Social work conference 2025” арга хэмжээг зохион байгууллаа

СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ИЛРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-3-26

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчний илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс болон дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, ажилчид болон тус газраар үйлчлүүлж байгаа иргэдийн цээжний зургийг рентген, цэрний шинжилгээ авлаа

ЗОГССОН БОЛОН УДААШИРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2025-3-25

Дүүргийн хэмжээнд 2017 оноос хойш санхүүжилт зогссон, гүйцэтгэгч сонгон шалгараагүй, газар чөлөөлөлтийн ажил зогссон, төсөв хасагдсан, дулааны шугам сүлжээ тавигдаагүй, нэмэлт санхүүжилт шаардлагатай, улсын комисс хүлээж аваагүй, газрын маргаантай зэрэг асуудлаас үүдэлтэй 62 хөрөнгө оруулалтын ажлууд зогссон болон удаашралтай байна.   Тодруулбал сургууль, цэцэрлэг 24, тохижилтын ажил 14, авто зам 9, барилга байгууламж 9, орон сууцны фасад засвар 3, ус түгээх байр 2, гэрэлтүүлэг 2 нийт 62 хөрөнгө оруулалтын ажил царцсан байгааг холбогдох хэлтсээс тайлбарлав.   Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төлөөлөл оролцож зогссон болон удааширсан хөрөнгө оруулалтын ажилд тайлбар хүргэлээ

24 БОЛОН 41 ДҮГЭЭР ХОРООНЫ 200 ГАРУЙ ИРГЭДИЙГ СҮРЬЕЭГИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА
2025-3-24

Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр тохиож байна. Сүрьеэ өвчин туссан нэг хүн 15 хүнд халдвар тараах эрсдэлтэй байдаг

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ АЛДАГДУУЛСАН 303 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2025-3-24

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/31 тушаалаар ажлын хэсгийг байгуулан 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан зөрчлүүдийг илрүүлж, хяналт шалгалт зохион байгуулж байна


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.