“ЦАГААН САР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
2026-1-22

Сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран “Цагаан сар-2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн харьяалалтай 100 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байгаа бөгөөд үндэсний хувцас, гутал, хүнс, бэлэг дурсгал зэрэг дэлгэгдээд байна

“БАТГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" ТББ-ЫН АСРАМЖИД БАЙГАА ИРГЭДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛЛАА
2026-1-21

Нийгмийн зорилтот бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тусламж үйлчилгээг  хүргэх зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төв болон холбогдох алба, хэлтэс хамтран тус дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Батгэрэлт ирээдүй" ТББ-ын асрамжид байгаа 65 иргэнийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношилгоонд хамрууллаа. Үзлэгийн үеэр хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа нь дууссан 5 иргэний групп сунгалтын асуудлыг газар дээр нь хэлэлцэн шийдвэрлэлээ

ГЭМТ ХЭРЭГ ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙГАА ГАЗРУУДАД КАМЕР БАЙРШУУЛАХ СУДАЛГААГ ГАРГАХ ҮҮРГИЙГ ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ӨГЛӨӨ
2026-1-15

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан хорооны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор хорооны Засаг дарга нарын ээлжит бус хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ хороодод гэмт хэрэг гарах эрсдэлтэй байгаа газруудад камер байршуулах судалгааг гаргах, цэргийн бүртгэлд анхаарч ажиллах үүрэг өгөөд цаашид 14 хоног тутамд Худалдан авах ажиллагааны албаны мэдээллийг өгөх шаардлагатай бол бусад хэлтсийн мэдээллүүдийг өгүүлнэ гэж хэллээ.   Хурлаар Төлөвлөлт гүйцэтгэлийн Удирдлагын хэлтэс, Төрийн захиргааны Удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж санал солилцлоо

ДҮҮРЭГ ХУВАНЦАР САВ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
2026-1-13

Дүүргийн 32 дугаар хороонд байрлах хуванцар сав дахин боловсруулах TML үйлдвэрийн үйл ажиллагаатай өнөөдөр дүүргийн менежер Д.Баярсайхан, Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ц.Гэрэлмаа нар танилцлаа. Монгол Улс жилдээ 18000 тн хуванцар савны хог хаягдал гаргадаг бол тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 20000 тн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай юм

ДҮҮРГИЙН МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-1-12

Зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга С.Нямдорж танилцууллаа

НИЙСЛЭЛЭЭС 2026 ОНЫГ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН САЛБАР БҮРИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦОНО
2026-1-9

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Статистикийн хэлтсээс мал тооллогын дүн, Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлийн цаг үеийн мэдээлэл, Эрүүл мэндийн төвөөс томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл, Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн дуудлагын талаар мэдээлэл өглөө

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН СУДАЛГААГ ГАРГАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2026-1-7

Хүүхдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд өнөөдөр хүүхдийн эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх талаар нийгмийн ажилтнуудад Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд арга зүйн зөвлөгөө өглөө

“ХҮНДЭЛЬЕ, ЭНЭРЬЕ-2025” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА
2025-12-31

Монгол Улсын ёс зүйн хорооноос зохион байгуулсан “Хүндэлье, энэрье-2025” нөлөөллийн аяны хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дүүрэг, хороодын албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, ёс зүйтэй ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, төрийн нэр хүндийг иргэдийн дунд дээшлүүлэх зорилгоор эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулсан

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГУРВАН БАЙРШИЛД МӨСӨН ГУЛГУУРЫН ТАЛБАЙ БАЙГУУЛЖ БАЙНА
2025-12-26

Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор гурван байршилд  мөсөн гулгуурын талбай байгуулж байна

“СОНГИНОХАЙРХАН МӨНГӨН ШИНЭ ЖИЛ” ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2025-12-25

Энэ жил хоёр байршилд шинэ жилийн баярын арга хэмжээгээ зохион байгуулж буй. Өнөөдөр дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро төвийн Миний дэлгүүрийн урд талбайд шинэ жилийн баярын арга хэмжээ боллоо. Баярын арга хэмжээнд Дуучин Б.Мэндбаяр, Дуучин Г.Дашчанарав, О.Оюунбат, дүүргийн соёлын ордны уран бүтээлчид Д.Сүхбаатар, Б.Мөнхзул, Ц.Шинэбаяр нар ая дуугаа өргөлөө

ТОЛГОЙТ ДЭД ТӨВ ДЭХ “УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛЫН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2025-12-25

Гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах, нэмэлт орлоготой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Толгойт дэд төвд “Уламжлалт гар урлалтын төв” нээлтээ хийлээ. Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд уг барилга ашиглалтад орсон юм

ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2025-12-18

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаан өнөөдөр болж байгаа бөгөөд төлөөлөгчид дүүргийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж баталлаа

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЗУРГААДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
2025-12-18

Энэ удаагийн ээлжит хуралдаанаар 11 асуудлыг хэлэлцэнэ Тухайлбал: Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн явц, газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан үүсгэх ажил, төрийн шагналд тодорхойлж, уламжлах тухай, дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний биелэлтийг танилцуулах тухай, 2026 оны дүүргийн төсөв батлах тухай гэх зэрэг асуудлуудыг өнөөдөр хэлэлцэнэ

ДҮҮРГИЙН 32 ДУГААР ХОРООНД 280 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИГДАЖ ДУУСЛАА
2025-12-17

Тус хорооны бага ангийн 308 сурагч Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуульд дүүрэг дамжин суралцдаг байсан. Шинээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдсанаар хүүхдүүд гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломж бүрдэж байна


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.