“БИДНИЙ БАХАРХАЛТ АХМАДУУД” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2025-9-26

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг угтан ахмад настны эрхийг хангах, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Бидний бахархалт ахмадууд” арга хэмжээ зохион байгууллаа. Тодруулбал тус дүүрэгт ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж, 8 гавьяат, анхдагч 11 ахмад, тэргүүлэгч 7 ахмадыг алдаршууллаа

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ, УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛНА
2025-9-25

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Цагдаагийн газраас 14 хоногийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Онцгой байдлын газраас гал түймрийн дуудлага, гамшиг ослын талаарх мэдээлэл, Эрүүл мэндийн төвөөс томуу, томуу төст өвчин болон дархлаажуулалт, дүүргийн менежер Д.Баярсайхан 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Засаг дарга дараах үүрэг даалгаврыг өглөө

“ХАЙР ӨВТГӨХ УЧИРГҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2025-9-24

  Залуу гэр бүлийн хөгжлийг дэмжих арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс, гэрлэх ёслолын өргөө, цагдаатай газартай хамтран “Хайр өвтгөх учиргүй” нөлөөллийг арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 20 гэр бүлийн 50 иргэн хамрагдсан бөгөөд Улсын хүүхэд залуучуудын театрын дарга гавьяат жүжигчин Н.Ариунболд урилгаар ирж “Хайр дүүрэн гэр бүл” сэдвээр оролцогчидтой ярилцлаа

ХӨЛБӨМБӨГИЙН U9, U11 НАСНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
2025-9-21

Дүүргийн спорт цогцолборын нээлтийн арга хэмжээг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Kids Sports хамтран хөлбөмбөгийн U9, U11 насны цомын тэмцээнийг зохион байгуулж байна

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ
2025-9-19

Тодруулбал дүүргийн Эрүүл мэндийн төв үйл ажиллагаандаа ISO 9001:2015 олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлж, МОНСЕРТФ Олон Улсын баталгаажуулалтын зөвлөлийн 2025 оны 06-р сарын 30-ны өдрийн дугаар Б-25/036 хурлын тогтоолоор баталгаажуулалтын гэрчилгээ гардан авлаа

“БАТГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” АСРАМЖИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА
2025-9-19

“БАТГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” АСРАМЖИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос дүүргийн Засаг даргын Тамгын газарт хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийн асрамжийн газрын үйл ажиллагаа, асрамжийн газарт амьдарч байгаа иргэдийн нөхцөл байдлын талаар зөвлөмж ирүүлсэн. Энэ дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар “Батгэрэлт Ирээдүй” асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудлыг судалж нэн шаардлагатай хэрэгцээг тодорхойлох, асруулагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан эсэхэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилсон

ДҮҮРГИЙН 40 ДҮГЭЭР ХОРООНЫ ХОРОО, ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, ЦАГДААГИЙН ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
2025-9-19

 “Хорин минутын хот” концепци, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн цогц үйлчилгээг анхан шатны нэгжээс хүргэх зорилгоор дүүргийн 40 дүгээр хороонд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус барилгын нэгдүгээр давхарт нэг цэгийн үйлчилгээ, хоёр, гуравдугаар давхарт өрхийн эрүүл мэндийн төв, дөрөвдүгээр давхарт хэсгийн ахлагч нар, иргэний танхим, барилгын баруун талд цагдаа байрлаж тус хорооны 8700 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлэх юм

“МЭРГЭЖИЛ СОНГОЛТОД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ АШИГЛАХ” СЭДЭВТЭЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-9-19

“Мөрөөдлөө бүтээх охид”  цахим технологи, хиймэл оюун ухааны хөгжил, мэргэжил сонголт, хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газын нийгмийн хөгжлийн хэлтэс мэргэжлийн байгууллагатай хамтран “Мэргэжил сонголтод хиймэл оюун ухааныг ашиглах” сэдэвтэй сургалт зохион байгууллаа. Сургалтад ерөнхий боловсролын 106, 107 дугаар сургуулийн ахлах ангийн 100 сурагчид оролцлоо

ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-9-18

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, дүүрэг орон нутагт тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл олгох зорилгоор эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Төвийн бүсийн өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд хамтран зохион байгууллаа. Сургалтаар орон нутаг дахь онцлог хэрэгцээ шаардлагад суурилсан судалгаа, дүн шинжилгээ хийх арга зүй, сэтгэл зүйн гэмтэлд суурилсан зөвлөгөө, мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэлгээ хийх арга зүйг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл, зөвлөмж, дүүргээс хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн 3 төслөөс хэрэгжээгүй, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, ЭМС – ын А/292 тоот тушаалын талаар танилцууллаа

ДҮҮРГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН 2377М2 ТАЛБАЙД МОД ТАРИНА
2025-9-14

Дүүргийн спорт цогцолборт 2377м2 талбайд монос, гацуур гэсэн хоёр төрлийн 113 мод тарина. Модыг “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Голден гарден” ХХК, “Хосхалиун” пропертис, “Ойн тагсаци”, “Нүри” ХХК-ийн ажилчид тарих юм

U9, U11 НАСНЫ АНГИЛЛААР “СОНГИНОХАЙРХАН CUP” ДҮҮРГИЙН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 24 БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2025-9-13

Дүүргийн спорт цогцолборын нээлтийн арга хэмжээг тохиолдуулан U9, U11 насны ангиллаар “Сонгинохайрхан cup” дүүргийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болж байна. Тэмцээнийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Kids sports хамтран зохион байгуулж байна

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛЛАА
2025-9-11

Тэгш хамран сургах боловсролын үзэл баримтлал, зарчмыг баримтлан тусгай хэрэгцээтэй хүүхдийг бүх түвшний сургалтын байгууллагын боловсролын үйлчилгээнд хүртээмжтэй хамруулах, анги дэвшин суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Боловсролын хэлтэс, “Гэрэлт Андаган” ТББ, Монгол Улсын Боловсролын их сургууль, “Илтгэх индрийн ирээдүй” ТББ нар хамтран зохион байгууллаа

“ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ДҮҮРГИЙН ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2025-9-11

Зөвлөгөөнд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, гэрэлтүүлгийн ашиглалт, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг салбаруудад ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын 700 гаруй ажилтан, албан хаагч оролцлоо. 2024 оноос эхлэн хот нийтийн аж ахуйн салбарыг нийслэлээс дүүрэгт шилжүүлэн өгснөөс хойш дүүргийн хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах, парк шинэчлэлтийг үе шаттайгаар хийх, хогийг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх зэрэг томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

"МӨНГӨН ГҮҮР"-ИЙН ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОХОД ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД, ИРГЭД ЗӨВШИЛЦӨХӨӨР БОЛЛОО
2025-9-11

Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны шат дараатай ажлуудыг хийж байгаа бөгөөд ажлын явцаас тухай бүрд мэдээлж байгаа билээ


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.