ДҮҮРГИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-4-21

640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга нь 6753.0 мкв талбай бүхий 69.4м х 40.6м хэмжээтэй 3 давхар барилга юм. Тус барилга нь газар хөдлөлтийн 7 баллд тэсвэртэй, цутгамал төмөр бетон араг бүтээцийн хийцлэлтэй

ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНД 280 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ 86 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-4-21

Тус хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цогцолбор барилга нь зоорьгүй 2 давхар, 36м х 36м хэмжээтэй 3 блок бүхий нийт 2,556 м.кв барилга юм. Тус цогцолбор нь нийт 280 хүүхдийн суудал бүхий хичээлийн анги танхим, бүлгийн өрөө,  спорт заал, багш, ажилчдын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн, халаалтыг цахилгаанаар шийдсэн. Түүнчлэн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэнэ

АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ХОТЫН СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛНЭ
2026-4-17

Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, хотын стандартыг мөрдөж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, худалдаа, үйлчилгээний байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, хотын стандартыг мөрдүүлж ажиллуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, мэдээлэл өглөө. Тодруулбал хотын стандартын дагуу худалдаа, үйлчилгээний байгууллагын нэр, хаяг, мэдээллийн самбар нь харагдахуйц, бичвэр нь кирилл, уйгаржин бичгээр хосолсон, гаргацтай бичих, хяналтын камер суурилуулах, хогийн сав байрлуулах, гадна орчны 50 метр талбайг цэвэрлэж тохижуулах,  гэрэлтүүлэгтэй байх, явган хүний зам стандартын дагуу налуу байх ёстой. Иймд дээрх стандартын талаарх мэдээллийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга С.Нямдорж, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сугар нар өглөө

“СҮРЬЕЭГҮЙ ДҮҮРЭГ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-4-10

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээг сайжруулах, тэр дундаа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлж, салбар хоорондын уялдаа, холбоог сайжруулах зорилгоор удирдах, шийдвэр гаргах түвшний албан хаагчдын мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Сүрьеэгүй дүүрэг” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.             Уулзалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хүрээлэн ТББ байгууллага, “Олон нийтийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх төсөл”, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгууллаа

УЛААНБААТАР ХОТЫН 2025-2028 ОНЫ ХООРОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ МЕГА ТӨСЛҮҮДИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА
2026-4-10

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар зэрэг холбогдох байгууллагуудаас Улаанбаатар метро; Тусгай замын автобус BRT; Дүүжин замын тээвэр; Шинэ тойрог авто зам /Нэгдүгээр болон хоёрдугаар тойрог зам/; Олон түвшний уулзвар; Төмөр зам доогуурх Нүхэн гарц; Сэлбэ хот орон сууцжуулалт; Баянхошуу, Ханын материал орон сууцжуулалт; ДЦС-5; Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх; Лаг шатаах; Эмээлт эко аж үйлдвэрийн парк; Туул усан сан цогцолбор; Хүннү хотын дэд бүтэц зэрэг Нийслэлд хэрэгжүүлж буй 16 мега төсөл, тэдгээрийн ажлын явцын талаар танилцууллаа. Дээрх арга хэмжээнд дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын 500 гаруй албан хаагч оролцлоо

ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-4-10

Дүүргийн хүүхдийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөний төсөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж, гишүүдээс санал аван баталлаа

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ НАРЫН “БҮТЭЭЛЧ БАГШ-2026” ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2026-4-10

Сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнтэй нийцсэн, сургалт үйл ажиллагаанд интерактив арга зүй, цахим технологи, хиймэл оюун ухаанд суурилсан хэрэглээг нэвтрүүлэх, багш нарын бүтээлч сэтгэлгээ, заах арга зүйг хөгжүүлэх, сургалтын чанар, үр өгөөжийг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын “Бүтээлч багш-2026”туршлага солилцох арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, “Сэтгэмж” 2 дугаар бүс хамтран зохион байгуулж төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын 112 байгууллагын 900 багш оролцлоо

ДҮҮРГИЙН 43-Р ХОРООНД 632 ДУГААР ХУДАГ АШИГЛАЛТАД ОРЛОО
2026-4-8

Тус хорооны Алтай 5-р гудамжинд байрлаж байсан Зөөврийн 632 дугаартай ус түгээх байр  “Толгойтын гудамжнаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3,6 км 6 эгнээ замын трасст өртсөн байсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороо,  авто замын гүйцэтгэгч “Монгол зам” ХХК, Ус сувгийн удирдах газар хамтран ус түгээх байрыг шилжүүлэн, шинэчлэн барилаа

ХУДАЛДААНЫ БОЛОН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН 6 АЖ АХУЙН НЭГЖИД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ 5 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2026-4-7

Service.ulaanbaatar.mn сайтын онлайн бизнес төвд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хянан шалгаж, зөвшөөрөл олгох асуудлаар санал, дүгнэлт гаргах эрх бүхий ажлын хэсгийн 2026 оны 06 дугаар  хурал боллоо. Хурлаар холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлага хангасан, тохижилт бүтээн байгуулалтаа бүрэн хийсэн,  татварын өр төлбөргүй худалдааны 3, хоол үйлдвэрлэлийн 3 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэлээ

БУМБАТЫН БУЛГИЙН УС ХУРИМТЛУУЛАХ ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАХ АЖЛЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-4-2

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Усны газар, Голомт банк болон “Престиж Инженеринг” ХХК хамтран Улаанбаатар хотын гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх Бумбатын хөв цөөрмийн төслийн хамтын ажиллагааг эхлүүлж, санамж байгуулсан. Өнөөдөр шав тавих ёслолын арга хэмжээ боллоо. Төслийн хүрээнд СХД-ийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун салааны гол буюу Бумбат булгийн усыг хуримтлуулснаар 16.9 мянган метр куб эзлэхүүнтэй хөв цөөрмийг байгуулна. Ингэснээр Улаанбаатар хотын гадаргын усан сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх, хөрсний доройтол, үерийн усны эрсдэлийг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой

“БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2026-4-1

Нийслэлийн хэмжээнд 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байгаа юм. Сургалт, зөвлөгөөнд өнөөдөр Өнөр болон Төвийн бүсийн бизнес эрхлэгчид оролцож байгаа бол маргааш Толгойт, Баянхошуу бүсийн бизнес эрхлэгчид хамрагдана. Арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгчдэд онлайн бизнес төвийн үйлчилгээ, татвар төлөлтийн ойлголт, ач холбогдол, согтууруулах ундааны эргэлтэд тавих хяналт болон архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, нийгмийн даатгалын ач холбогдол зэрэг сэдвээр мэдээлэл өгч байна

ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, АВТО ЗАМЫН ЭВДРЭЛ, ГЭМТЛИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-3-31

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр дараах үүргүүдийг өглөө

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 104 ДҮГЭЭР СУРГУУЛЬД ФИЗИКИЙН КАБИНЕТ ШИНЭЭР БАЙГУУЛНА
2026-3-23

Тус сургуульд 2500 суралцагч суралцаж, 125 багш ажилтан, 2 физикийн багш ажилладаг. Хүүхдийн сурч боловсрох орчин сайжруулах, ирээдүйн инженер, техникийн ажилтныг бэлтгэх зорилгоор Дэлхийн зөн ОУБ, Ньюком групп хамтран ерөнхий боловсролын 104 дүгээр сургуульд физикийн кабинет байгуулна


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.