ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨРИЙН САНААЧИЛГААР “СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ” БОРЛУУЛАЛТЫН ЦЭГ ШИНЭ ДРАГОН ТЕРМИНАЛД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2025-6-5

Дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийн санаачилгаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор энэ онд Соёолж худалдааны төвд “Сонгинохайрхан дүүрэгт үйлдвэрлэв” анхны борлуулалтын цэгт жижиг, дунд үйлдвэр эрхэлдэг 7 хүний бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаалж эхэлсэн. Улмаар өнөөдөр шинэ Драгон терминалд 15 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр хоёр дахь борлуулалтын цэг нээлтээ хийлээ

“АЮУЛГҮЙ БАРИЛГА-АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2025-6-5

Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, техник, технологийн аюулгүй байдал, учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Аюулгүй барилга-Аюулгүй ажиллагаа” аяныг 2025 оны 05 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, захиалагч, зохиогч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудад түүвэрчилсэн байдлаар хяналт шалгалт хийж байна

ҮҮСМЭЛ ХОГИЙН ЦЭГ БАЙСАН ГАЗАРТ ТАРЬСАН 10 МЯНГАН МОДЫГ ТЦҮ ОНӨААТҮГ ХАРИУЦАН ӨДӨР БҮР УСАЛЖ БАЙНА
2025-6-5

Дүүргийн Засаг даргын санаачилгаар 13 хорооны 45 байршилд үүссэн 500 орчим тн хогийг 14 хоногийн хугацаанд цэвэрлэж 38 га талбайд 10 мянган мод тариад буй. Эдгээр модны усалгааг дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ хариуцан ажиллаж өнөөдрийн байдлаар мод услах машины орц, гарцыг чөлөөлж машины замд таарсан зарим модыг нүүлгэн шилжүүлж байна

“МОНГОЛ ХҮҮХДҮҮД-2025” ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН УРЛАГ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2025-6-2

Сонгинохайрхан дүүрэгт 120 мянга гаруй хүүхэд бий. Эдгээр хүүхдүүдэд зориулан “Монгол хүүхдүүд-2025” баярын арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ УЛСЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ГАДНА ТАЛБАЙД “МОНГОЛ ХҮҮХДҮҮД-2025” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2025-6-1

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд хүүхэд багачууд гэр бүлтэйгээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Монгол хүүхдүүд-2025” арга хэмжээ болж байна. Уг арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын хүүхэд, залуучуудын театр, дүүргийн цагдаагийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага, биеийн тамир спортын хороо, Жаргалант тосгоны соёлын ордон, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, боловсролын хэлтэс, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, онцгой байдлын хэлтэс хамтран зохион байгуулж байна

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 1430 ЭЭЖ ЭХИЙН АЛДАР ОДОНГООР ШАГНАГДЛАА
2025-5-30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дүүргийн 1430 ээж эхийн одонгоор шагнууллаа. Тодруулбал эхийн алдар 1 дүгээр зэргийн одонгоор 185  ээж, 2 дугаар зэргийн одонгоор 1245 ээж шагнууллаа

176 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО
2025-5-29

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дүүргийн 31 дүгээр хороонд 176 дугаар цэцэрлэг өргөтгөл ашиглалтад орлоо. Өмнө нь тус цэцэрлэгт 4 бүлэгт 125 хүүхэд суралцаж байсан бол өргөтгөл ашиглалтад орсноор 100 хүүхэд нэмэлтээр элсэн суралцах боломжтой боллоо

“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” НИЙСЛЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨН УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2025-5-29

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлд бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа

“ӨВИЙН УЯНГА” УРЛАГИЙН НААДАМ БОЛЛОО
2025-5-29

Дүүргийн хэмжээнд 300 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч иргэн бий. Эдгээр иргэдийн өвлөн авсан уламжлалт урлаг, өв соёлыг хүүхэд, залууст өвлүүлэн таниулах, бүтээлч оролцоог дэмжих замаар соёлын залгамж чанарыг хадгалах зорилгоор “Өвийн уянга” урлагийн наадам боллоо


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.