ҮЕРИЙН ДАЛАН СУВАГТ ХУРИМТЛАГДСАН 20,4 ТОНН ХУР ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭБүх нийтийн их цэвэрлэгээгээр үерийн далан сувгийн хогийг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал дүүргийн хэмжээнд 4, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 23, 27, 29 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн 14,351 метр урттай бетон далан суваг байдаг
НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 05 ДУГААР САРЫН 02-ООС 04-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАНАХороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүргийн даалгаврын биелэлтийг танилцуулж дүүргийн менежер Д.Баярсайхан бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд хийгдэх цэвэрлэгээ, ариутгалын талаарх мэдээллийг хүргэлээ. 2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 05 дугаар сарын 02-оос 04-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдана
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД 9 БАЙРШИЛД 43 ТҮЦ-ИЙГ НҮҮЛГЭЭД БАЙНАДүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд дүүргийн цагдаагийн газар, онцгой байдлын хэлтэс, эрүүл мэндийн төв, татварын хэлтсээс цаг үеийн мэдээ, танилцуулгыг хүргэлээ. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж холбогдох газар хэлтсүүд хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо. Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дэд бүтцийн алба, захиалагчийн алба, хороо, дүүргийн холбогдох газар хэлтэс, мэргэжилтнүүд хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, гараж, хаягийн байгууламжийг буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж буй
СХД-ИЙН 23-Р ХОРОО 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНОСанхүүжилт зогссон, гүйцэтгэгч сонгон шалгараагүй, газар чөлөөлөлтийн ажил зогссон, төсөв хасагдсан, дулааны шугам сүлжээ тавигдаагүй, нэмэлт санхүүжилт шаардлагатай, улсын комисс хүлээж аваагүй, газрын маргаантай зэрэг асуудлаас үүдэлтэй хөрөнгө оруулалтын зогссон болон удаашралтай байгаа ажлыг шат дараатай эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд СХД-ийн 23-р хороонд баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийг энэ онд ашиглалтад оруулахаар боллоо. Тодруулбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд СХД-ийн 23-р хороонд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ БОЛОН БНХАУ-ЫН ӨВӨРМОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ХЯНГАН АЙМГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭСонгинохайрхан дүүрэг болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Хянган аймаг хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад 11 жил болж байна. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор өнөөдөр тус улсын Гадаад харилцааны газрын дарга Шиао Цүй Ян, орчуулагч Дэ Лүн нар дүүргийн Засаг даргын Орлогч Д.Хосбаяртай уулзаж санал солилцов
ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ НАРТ МАНДЛЫН БОЛОН ХҮНСНИЙ НОГООНЫ 5 ТӨРЛИЙН ҮР ӨГЛӨӨДүүргийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасаг болон “Зөв найзууд” НҮТББ хамтран өрхийн тариалан эрхлэгч нарт зориулан сургалт зохион байгууллаа. Уг сургалтад газар тариалан эрхэлдэг 65 иргэд хамрагдсан юм
43 ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ ХӨӨСТЭЙ ЦЭВЭРЛЭГЭЭ, АРИУТГАЛ ХИЙЖ БАЙНАСХД-ийн 43 хорооны нутаг дэвсгэрт хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд 43 хорооны нутаг дэвсгэрт хөөстэй цэвэрлэгээ, ариутгалын ажлыг хийж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд 43 хороо, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд, хот нийтийн аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн бүлэг хамтран оролцож байна
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛААСонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Ази дахь олон улсын эв санааны нэгдлийн нийгэмлэг” олон улсын төрийн бус байгууллага хамтран өрхийн үйлдвэрлэлийг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн уян хатан, тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд тариаланчдыг дэмжих нь” төслийг хэрэгжүүлэхээр болж өнөөдөр талууд санамж бичигт гарын үсэг зурлаа Санамж бичгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, “Ази дахь олон улсын эв санааны нэгдлийн нийгэмлэг” олон улсын төрийн бус байгууллагын суурин төлөөлөгч Анна Лаура Бигатти нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд дүүргийн 3 хорооны 45 өрхийн ногооны үрийн аж ахуйг бэхжүүлэх, усалгаажуулах, бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, зоорь болон борлуулалтыг дэмжих замаар дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, өрхийн өөрсдийн хүнсний ногооны хэрэгцээг хангана
ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ ЦЭВЭРЛЭГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ, ХОГ ТЭЭВЭРЛЭЛТЭД ШАТ ДАРААТАЙГААР ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ БАЙНАСүүлийн жилүүдэд Сонгинохайрхан дүүрэгт хөдөө орон нутгаас шилжин ирж буй айл өрх, хүн ам нэмэгдэж, суурьшлын бүс шинээр бий болж эхлээд байна. Иймд хог хаягдлын ачилтыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн
ДҮҮРГИЙН 35 БИЧИЛ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ НАР ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН ТАЛААР ТУРШЛАГА СУДАЛЛААДүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв нар хамтран тариалан эрхлэгч иргэдэд хүлэмжийн ногоо тариалах, хөрс боловсруулалт, ургалтын үеийн арчилгаа, шилжүүлэн суулгах агротехнологийн горимыг баримталж тариалалт хийх мэдлэг олгож, туршлага судлуулах замаар үйл ажиллагаагаа сайжруулах, сэдэлжүүлэх зорилгоор онол, дадлага хосолсон туршлага судлах сургалтыг зохион байгууллаа
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТААР 44 ИРГЭНИЙ 53 САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭЛТ 52.5 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАДүүргийн Засаг дарга Ц.Баттөр долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдтэй уулзаж байгаа. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 44 иргэний 53 санал хүсэлтийн 52.5 хувийг нь шийдвэрлэжээ

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ