НИЙСЛЭЛИЙН 78 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ “БҮТЭЭЛЧ ЧАДВАР-CREATIVE QUOTIENT” ҮЗҮҮЛЭХ АЖИЛ, ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛААНийслэлийн 78 цэцэрлэгийн багш ажилд 2021 оноос эхлэн монгол хонины ноосоор сургалтын хэрэглэгдэхүүнүүдээ өөрсдөө урлаж эхэлсэн. Иймд өнөөдөр өөрсдийн хийсэн бүтээснээ үзүүлэх, бусад мэргэжил нэгт нөхдөдөө туршлага хуваалцах үүднээс “Бүтээлч чадвар- creative quotient” үзүүлэх ажил, үзэсгэлэн зохион байгууллаа
ЗӨРЧЛӨӨ АРИЛГААГҮЙ НИЙТИЙН БАЙРНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНОЗөрчлөө арилгаагүй нийтийн байрнуудын үйл ажиллагааг зогсооно Нийслэлийн Засаг даргын А/214 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын удирдамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийтийн байрны орчин нөхцөлд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дүүргийн хэмжээнд байгаа 151 нийтийн байранд хяналт, шалгалт хийсний дараа гаргасан зөрчлийг арилгуулах мэдэгдэл хүргүүлж, зөрчлийг арилгасан эсэхийг холбогдох байгууллагаас дахин шалгана
“БИД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРТ ТӨГСӨХ АНГИЙН 2000 ГАРУЙ СУРАГЧИД ХАМРАГДАНАМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст үндэсний бахархал, уламжлалыг төлөвшүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, цэргийн штаб, зэвсэгт хүчний 013 дугаар анги хамтран “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийг зохион байгуулж байна
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орчны эрүүл аюулгүй байдал, тохижилтод стандарт хангуулах, барилга байгууламжийн ашиглалтыг хариуцагч иргэн, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоод, төрийн албан хаагч нарт 2025 оны 2 сарын 19-ний өдөр Нийслэлийн хяналт шалгалтын газраас сургалт зохион байгууллаа. Тодруулбал барилгын аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Алтансүх, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Чимэдрэгзэн, дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Алтанзул, орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Бат-Очир нар оролцож лифтний ашиглалт, аюулгүй ажиллагаа, нийтийн эзэмшлийн зам талбайн стандартын шаардлага, цахилгаан хангамжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өглөө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ҮНДЭСНИЙ МӨСӨН ШАГАЙН ХАРВААНЫ АВАРГУУДАА ТОДРУУЛЖ БАЙНАНЗДТГ, НИТХ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн дунд Үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг нэгдсэн байдлаар зохион байгуулж буй. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна
ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛД ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРИН ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨДүүргийн соёлын ордон, Гэрлэх ёслолын өргөө, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Дотоодын цэргийн 05 дугаар анги хамтран гэрлэх ёслолын өргөөний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, гэр бүл төлөвлөлтийг сайжруулах зорилгоор гэгээн хайрын өдрийг угтан баярын арга хэмжээ зохион байгууллаа. Тодруулбал Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүлд Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн дагуу гэр бүл болсныг нь баталж гэрлэлтийн гэрчилгээг нь гардуулан өгсөн юм
ДҮҮРГИЙН 29-Р ХОРООНЫ “АРИУН ЭНЭРЭЛ” ӨЭМТ ДЭЭР АХМАДЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАЖил бүр “Ариун Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төв сар шинийн баяр, ахмадын баярыг угтан ахмадуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Энэ жилийн тухайд 150 гаруй ахмадыг сар шинийн баярын өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөөд байна
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР 4, 9, 21, 27, 32, 38, 41 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛААДолоо хоног бүрийн пүрэв гарагийн 10-12 цагийн хооронд дүүргийн Засаг дарга иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж буй. Өнгөрсөн долоо хоногт буюу 02 сарын 06-ны өдөр иргэдтэй уулзаж дараах асуудлыг шийдвэрлэжээ

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ