ТУСГАЙ МЕХАНИЗМЫН ЖОЛООЧ, ЗАСВАРЧИН БЭЛТГЭХ АЖИЛД “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ-2” ОНӨААТҮГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-2-4

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллага, хог тээвэрлэлт ачилтын 5 байгууллага ажиллаж байна. Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний дээрх компаниудын үйл ажиллагааг сайжруулж, машин техник, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийн хүрээнд нийслэлээс шинээр тусгай зориулалтын машин техникүүдийг нийлүүлсэн. Харамсалтай нь дээрх шинэ төрлийн тусгай механизмын ашиглалт, засварыг хариуцах боловсон хүчин, хүний нөөц хангалтгүй байгаа юм. Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Ц.Баттөр тусгай механизмын жолоочийг чадавхжуулж мэргэшүүлэх, машин техникийн үйлчилгээг тогтмол хугацаанд хийж гүйцэтгэх засварчныг бэлтгэх асуудлаар “Зорчигч тээврийн нэгтгэл-2” ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Зорчигч тээврийн нэгтгэл-2” ОНӨААТҮГ, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний компаниуд хамтын ажиллагааны гурвалсан гэрээг байгуулж тусгай механизмын жолооч, засварчин бэлтгэх ажлыг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцлоо

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 38 ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙНЭ
2025-1-31

2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар амбулаторийн  үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 22.5 хувийг  амьсгалын замын цочмог хүнд халдвар эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн  үетэй харьцуулахад өвчлөл 2.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР ЕБС-ИУДЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ДУНД СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
2025-1-31

Дүүргийн Засаг даргын санаачилгаар ЕБС-иудын сургалтын менежер, нийгмийн ажилтнуудын дунд спортын 5 төрөлт тэмцээн болж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтнуудын дунд спортын 5 төрөлт тэмцээн болж байна. Спортын 5 төрөлт тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Гэгээн өргөө” НҮТББ-тай хамтран зохион байгуулж байна

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 5, 20, 17,23, 27 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-1-30

Дүүргийн иргэдээс ирж буй санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх зорилгоор Засаг дарга Ц.Баттөр пүрэв гараг бүрийн 10-12 цагийн хооронд иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр 5, 20, 17, 23, 27 дугаар хорооны иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд байлцаж иргэдийн сонирхсон асуултад хариулт, мэдээллийг хүргэлээ

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОДЛОГО, АРГА ЗҮЙГ ТОДОРХОЙЛОХ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
2025-1-29

2022-2024 онд Сонгинохайрхан дүүрэгт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 86 хүнийг мэргэжил олгох сургалтад хамруулж үнэмлэх олгосон ба мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих үзэсгэлэн, тоног төхөөрөмжийн туслалцаа, чуулган, өдөрлөг, сургалт зэргийг зохион байгуулсан

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР, ЯПОН УЛСЫН ИЗҮНОКҮНИ ХОТЫН ДАРГА ЯМАШИТА МАСАЮКИТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2025-1-28

Сонгинохайрхан дүүрэг болон Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хот хооронд хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой 2025 онд тохиож байна. Өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд Япон улсаас сурагч солилцоо хөтөлбөрөөр жил бүр дунджаар 20 орчим хүүхэд ирдэг

ХҮНСНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ, БАГЛАА, БООДОЛ, ОН САР, ШОШГОНД ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА
2025-1-28

Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас дүүргийн хэмжээнд хийгдэж буй газар чөлөөлөлтийн ажлын явц болоод цаашид хийгдэх ажил арга хэмжээний танилцуулга мэдээллийг хүргэлээ. Мөн дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн цагдаагийн газар, онцгой байдлын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын талаар танилцуулж, үүнтэй холбоотой зарим газар хэлтэст үүрэг өглөө

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙГАА ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВИЙН ЭРХЛЭГЧ, БАГШ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-1-28

 Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын хэлтсээс дүүргийн Засаг даргын 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/626 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг томилогдож, өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын байранд арга зүйн зөвлөгөө өгч, холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг нэгтгэн танилцуулж ажилласан. Захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дүүргийн 61 өдөр өнжүүлэхэд ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулж, уулзалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн, цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөлдөх, хүүхдийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор  энэ сарын 11, 12, 17-ны өдрүүдэд цуврал сургалт зохион байгуулаа. Сургалтаар "Хүүхэд хамгааллын бодлого" , "Хүүхэд хүмүүжлийн эерэг арга", "1-5 дугаар ангийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлог" сэдвээр оролцогчдод мэдээлэл өгсөн юм


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.