БАРУУН САЛААНЫ ГОЛ, БУМБАТ БУЛГИЙН УСЫГ ХУРИМТЛУУЛАХ ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛНАДүүргийн Засаг даргын Тамгын газар , Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газар, “Голомт Банк” болон “Престиж Инженеринг” нь “333 нуур” буюу Нэг сум – Нэг нуур хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
ДУЛААН АВТОБУСНЫ БУУДЛУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ ҮҮРЭГ ӨГЛӨӨХорооны Засаг дарга нарын 2026 оны гуравдугаар хурал боллоо. Хурлын эхэнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Э.Энхтуул, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Ариунзаяа, Санхүүгийн тасгийн дарга Д.Батболд нар цаг үеийн мэдээлэл өглөө
ХОГ ТЭЭВЭР, ЗАМ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АВТОМАШИНУУДЫГ САРД ХОЁРООС ДООШГҮЙ УДАА УГААЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАЖ ХЭВШИХ ҮҮРЭГ ӨГЛӨӨДүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн 19 үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа
“САР ШИНЭ-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО“Сар шинэ-2026” үзэсгэлэн худалдаа Драгон терминалын нэгдүгээр давхарт байрлаж буй. Тус үзэсгэлэн худалдаанд 100 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байгаагаас гадна “Мах импекс” ХК, “Талх чихэр” ХК, “Том бат” ХХК, “Өв соёл” ХХК, “Хос ивээл” ХХК, “Милхаус” ХХК зэрэг томоохон үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна
“АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛЛООДүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа, дэргэдэх байгууллагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд, Хороодын Засаг дарга нар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах зорилгоор өнөөдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъянчойжил “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл хийж ямар тохиолдолд авлига ашиг, сонирхлын зөрчил үүсэх, эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг, авлигын гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө
“АМАР БАЙНА УУ-2026” САР ШИНИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛООНийслэлийн Засаг даргын Тамгын газраас 4 дэх жилдээ “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн худалдаанд Сонгинохайрхан дүүргийн 40 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна
“ЦАГААН САР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНАСар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран “Цагаан сар-2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн харьяалалтай 100 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байгаа бөгөөд үндэсний хувцас, гутал, хүнс, бэлэг дурсгал зэрэг дэлгэгдээд байна
“БАТГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" ТББ-ЫН АСРАМЖИД БАЙГАА ИРГЭДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛЛААНийгмийн зорилтот бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төв болон холбогдох алба, хэлтэс хамтран тус дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Батгэрэлт ирээдүй" ТББ-ын асрамжид байгаа 65 иргэнийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношилгоонд хамрууллаа. Үзлэгийн үеэр хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа нь дууссан 5 иргэний групп сунгалтын асуудлыг газар дээр нь хэлэлцэн шийдвэрлэлээ
ГЭМТ ХЭРЭГ ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙГАА ГАЗРУУДАД КАМЕР БАЙРШУУЛАХ СУДАЛГААГ ГАРГАХ ҮҮРГИЙГ ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ӨГЛӨӨДүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан хорооны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор хорооны Засаг дарга нарын ээлжит бус хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ хороодод гэмт хэрэг гарах эрсдэлтэй байгаа газруудад камер байршуулах судалгааг гаргах, цэргийн бүртгэлд анхаарч ажиллах үүрэг өгөөд цаашид 14 хоног тутамд Худалдан авах ажиллагааны албаны мэдээллийг өгөх шаардлагатай бол бусад хэлтсийн мэдээллүүдийг өгүүлнэ гэж хэллээ. Хурлаар Төлөвлөлт гүйцэтгэлийн Удирдлагын хэлтэс, Төрийн захиргааны Удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж санал солилцлоо
ДҮҮРЭГ ХУВАНЦАР САВ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНАДүүргийн 32 дугаар хороонд байрлах хуванцар сав дахин боловсруулах TML үйлдвэрийн үйл ажиллагаатай өнөөдөр дүүргийн менежер Д.Баярсайхан, Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ц.Гэрэлмаа нар танилцлаа. Монгол Улс жилдээ 18000 тн хуванцар савны хог хаягдал гаргадаг бол тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 20000 тн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай юм
ДҮҮРГИЙН МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛООЗөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга С.Нямдорж танилцууллаа
НИЙСЛЭЛЭЭС 2026 ОНЫГ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН САЛБАР БҮРИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦОНОДүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Статистикийн хэлтсээс мал тооллогын дүн, Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлийн цаг үеийн мэдээлэл, Эрүүл мэндийн төвөөс томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл, Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн дуудлагын талаар мэдээлэл өглөө
ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН СУДАЛГААГ ГАРГАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭХүүхдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд өнөөдөр хүүхдийн эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх талаар нийгмийн ажилтнуудад Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд арга зүйн зөвлөгөө өглөө
“ХҮНДЭЛЬЕ, ЭНЭРЬЕ-2025” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛААМонгол Улсын ёс зүйн хорооноос зохион байгуулсан “Хүндэлье, энэрье-2025” нөлөөллийн аяны хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дүүрэг, хороодын албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, ёс зүйтэй ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, төрийн нэр хүндийг иргэдийн дунд дээшлүүлэх зорилгоор эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулсан

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ