“БИД ӨВӨЛД БЭЛЭН” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО“Бид өвөлд бэлэн” арга хэмжээнд хот нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагуудын 22 байгууллага оролцлоо. Тус арга хэмжээнд оролцсон байгууллага тус бүр үзэсгэлэн гаргаж, техник тоног төхөөрөмжөө танилцуулж, бусадтайгаа харилцан туршлага судалж байгаа юм. Мөн ажилчдын өвлийн хувцас, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангасан эсэх, давс, бодис, дайрганы нөөцийг бүрдүүлсэн эсэхийг харгалзан үзэж шүүгчид тэргүүн байруудыг шалгаруулж байна. Дүүргийн хэмжээнд зам талбай, цэвэрлэгээ үйлчилгээний найман байгууллагат өнөөдрийн байдлаар 780 тн бодис, 427 тн давс, 20 тн дайргын нөөцтэй байна
ДҮҮРГИЙН 31 ДҮГЭЭР ХОРООНД 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЖ БАЙНАГүйцэтгэгчээр дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ ажиллаж байгаа бөгөөд талбайд лего шал, хашаа, гэрэлтүүлэг, дасгалын төхөөрөмж, камержуулалтыг нэмэлтээр суурилуулна
“БИДНИЙ БАХАРХАЛТ АХМАДУУД” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛООАхмадын баярын 33 дахь жил тохиож байна. Олон улсын болон Монголын ахмадын өдрийг угтан ахмад настны эрхийг хангах, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран “Бидний бахархалт ахмадууд” хүндэтгэлийн арга хэмжээ, “Ахмад настны хөгжил, оролцоог дэмжье” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
“БИДНИЙ БАХАРХАЛТ АХМАДУУД” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОООлон улсын болон Монголын ахмадын өдрийг угтан ахмад настны эрхийг хангах, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Бидний бахархалт ахмадууд” арга хэмжээ зохион байгууллаа. Тодруулбал тус дүүрэгт ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж, 8 гавьяат, анхдагч 11 ахмад, тэргүүлэгч 7 ахмадыг алдаршууллаа
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ, УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛНАДүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Цагдаагийн газраас 14 хоногийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Онцгой байдлын газраас гал түймрийн дуудлага, гамшиг ослын талаарх мэдээлэл, Эрүүл мэндийн төвөөс томуу, томуу төст өвчин болон дархлаажуулалт, дүүргийн менежер Д.Баярсайхан 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Засаг дарга дараах үүрэг даалгаврыг өглөө
“ХАЙР ӨВТГӨХ УЧИРГҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛООЗалуу гэр бүлийн хөгжлийг дэмжих арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс, гэрлэх ёслолын өргөө, цагдаатай газартай хамтран “Хайр өвтгөх учиргүй” нөлөөллийг арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 20 гэр бүлийн 50 иргэн хамрагдсан бөгөөд Улсын хүүхэд залуучуудын театрын дарга гавьяат жүжигчин Н.Ариунболд урилгаар ирж “Хайр дүүрэн гэр бүл” сэдвээр оролцогчидтой ярилцлаа
ХӨЛБӨМБӨГИЙН U9, U11 НАСНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНАДүүргийн спорт цогцолборын нээлтийн арга хэмжээг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Kids Sports хамтран хөлбөмбөгийн U9, U11 насны цомын тэмцээнийг зохион байгуулж байна
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭТодруулбал дүүргийн Эрүүл мэндийн төв үйл ажиллагаандаа ISO 9001:2015 олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлж, МОНСЕРТФ Олон Улсын баталгаажуулалтын зөвлөлийн 2025 оны 06-р сарын 30-ны өдрийн дугаар Б-25/036 хурлын тогтоолоор баталгаажуулалтын гэрчилгээ гардан авлаа
“БАТГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” АСРАМЖИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА“БАТГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” АСРАМЖИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос дүүргийн Засаг даргын Тамгын газарт хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийн асрамжийн газрын үйл ажиллагаа, асрамжийн газарт амьдарч байгаа иргэдийн нөхцөл байдлын талаар зөвлөмж ирүүлсэн. Энэ дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар “Батгэрэлт Ирээдүй” асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудлыг судалж нэн шаардлагатай хэрэгцээг тодорхойлох, асруулагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан эсэхэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилсон
ДҮҮРГИЙН 40 ДҮГЭЭР ХОРООНЫ ХОРОО, ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, ЦАГДААГИЙН ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО“Хорин минутын хот” концепци, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн цогц үйлчилгээг анхан шатны нэгжээс хүргэх зорилгоор дүүргийн 40 дүгээр хороонд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус барилгын нэгдүгээр давхарт нэг цэгийн үйлчилгээ, хоёр, гуравдугаар давхарт өрхийн эрүүл мэндийн төв, дөрөвдүгээр давхарт хэсгийн ахлагч нар, иргэний танхим, барилгын баруун талд цагдаа байрлаж тус хорооны 8700 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлэх юм
“МЭРГЭЖИЛ СОНГОЛТОД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ АШИГЛАХ” СЭДЭВТЭЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА“Мөрөөдлөө бүтээх охид” цахим технологи, хиймэл оюун ухааны хөгжил, мэргэжил сонголт, хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газын нийгмийн хөгжлийн хэлтэс мэргэжлийн байгууллагатай хамтран “Мэргэжил сонголтод хиймэл оюун ухааныг ашиглах” сэдэвтэй сургалт зохион байгууллаа. Сургалтад ерөнхий боловсролын 106, 107 дугаар сургуулийн ахлах ангийн 100 сурагчид оролцлоо

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ