176 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО
2025-5-29

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дүүргийн 31 дүгээр хороонд 176 дугаар цэцэрлэг өргөтгөл ашиглалтад орлоо. Өмнө нь тус цэцэрлэгт 4 бүлэгт 125 хүүхэд суралцаж байсан бол өргөтгөл ашиглалтад орсноор 100 хүүхэд нэмэлтээр элсэн суралцах боломжтой боллоо

“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” НИЙСЛЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨН УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2025-5-29

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлд бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа

“ӨВИЙН УЯНГА” УРЛАГИЙН НААДАМ БОЛЛОО
2025-5-29

Дүүргийн хэмжээнд 300 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч иргэн бий. Эдгээр иргэдийн өвлөн авсан уламжлалт урлаг, өв соёлыг хүүхэд, залууст өвлүүлэн таниулах, бүтээлч оролцоог дэмжих замаар соёлын залгамж чанарыг хадгалах зорилгоор “Өвийн уянга” урлагийн наадам боллоо

“СОНГИНОХАЙРХАН БОЛОВСРОЛ-2025” АРГА ХЭМЖЭЭНД АХЛАХ АНГИЙН 1034 СУРАГЧ ХАМРАГДЛАА
2025-5-29

Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Боловсрол” төслийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч бүр элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөх, хүссэн их дээд сургуульдаа элсэн суралцах, 10-11 дүгээр ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх болон  тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэх зорилгоор “Сонгинохайрхан боловсрол-2025” арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж ахлан ангийн 1034 сурагчид хамрагдлаа

“ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” СУРГАЛТ БОЛЛОО
2025-5-26

Төрийн анхан шатны үйлчилгээг хороодын ажилчид иргэдэд хамгийн түрүүнд хүргэдэг. Иймд  хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалт зохион байгууллаа

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 78 БАЙГУУЛЛАГЫН 1271 АЛБАН ХААГЧ УЛААНБААТАР МАРАФОНД ОРОЛЦЛОО
2025-5-24

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Уг марафонд дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцдог ба сүүлийн 4 жилийн марафоны аварга Сонгинохайрхан дүүргээс төрсөн

23 ДУГААР ХОРООНЫ 36 АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД ХАЯГАА КИРИЛЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧИГ ХОСЛУУЛАН ШИНЭЧИЛЖЭЭ
2025-5-22

Дүүргийн Засаг даргын захирамжаар албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэх  болсон. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа 1432 аж ахуй нэгжүүдэд хаягаа шинэчлэх мэдэгдэл хүргүүлсэн

ҮҮСМЭЛ ХОГИЙН ЦЭГТ ХЯНАЛТЫН КАМЕРУУД 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА
2025-5-22

Дүүргийн 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүссэнтэй холбогдуулан дээрх байршилд хяналтын камеруудыг байршуулсан


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.