МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ БОЛОН БУСАД САЛБАРЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛААXVII жарны Хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр нар Монгол Улсын төрийн дээд одон медаль болон бусад салбарын шагналыг гардууллаа
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛНООР “БАЯНБҮРД НОГООН ТӨГӨЛ” ХХК, УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР Д.ГАНТӨР ТОДОРЛООXVII жарны Хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярын өмнө 21 дүгээр хорооны иргэн Д.Гантөр улсын аварга фермерээр, Улсын аварга тариаланч хамт олноор “Баянбүрд ногоон төгөл” ХХК тодорч шагналыг нь гардуулан өгсөн юм. Улсын аварга фермер Д.Гантөр нь 2013 оноос фермийн үйл ажиллагаагаа эхэлж өдгөө 50 гаруй үхэртэй жилд 60-70 мянган литр сүү саан Сүү ХК-д нийлүүлдэг байна
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ БОЛОН БУСАД САЛБАРЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛААXVII жарны Хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр нар Монгол Улсын төрийн дээд одон медаль болон бусад салбарын шагналыг гардууллаа
“БИД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРТ ТӨГСӨХ АНГИЙН 2000 ГАРУЙ СУРАГЧИД ХАМРАГДЛААБатлан хамгаалах салбарт 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгосон. Иймд батлан хамгаалах, зэвсэгт хүчний үйл ажиллагааны бодлого, зорилго, зорилтыг сурталчлах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм
ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛООДүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд, Нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын талаар танилцуулж холбогдох газар хэлтэст зарим үүрэг даалгаврыг өглөө
Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зурлааЯпон Улсын Засгийн газраас “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийг манай улсад хэрэгжүүлж буй. Дээрх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийг хэрэгжүүлэхээр болж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу жаргалант тосгонд гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг нийлүүлнэ
ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БАГШ АЖИЛЧИД, СУРАГЧДЫН ДУНД ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛООСонгинохайрхан захын нэрэмжит дүүргийн боловсролын байгууллагуудын багш ажилчид, сурагчдын дунд модон могой жилийн сар шинийн үндэсний бөхийн барилдаан боллоо. Бөхийн барилдааныг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Босоо цагаан хийморь” бөхийн холбоо, дүүргийн биеийн тамир, спорт хороо хамтран зохион байгууллаа
“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШЛЫГ ХҮҮХЭД ЗАЛУУ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭН ЭЗЭМШҮҮЛЬЕ” УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ БОЛЛООСонгинохайрхан дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, дүүргийн ахмадын хороо, нийслэлийн ерөнхий боловсролын 153 дугаар сургууль хамтран “Монголын уламжлалт ёс заншлыг хүүхэд залуу үедээ өвлүүлэн эзэмшүүлье” уулзалт өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгийг модон могой жилийн сар шинийн баярыг угтан хүүхэд багачууддаа үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна
САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЭРГҮҮЛ, ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮР АЖИЛЛАНАӨнөөдөр хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан боллоо
НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГУРВАН БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАНийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүргийн хэмжээнд гурван байршилд зохион байгуулж байна. Тодруулбал 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны эцэс Урьхан дэлгүүрийн гадна талбайд, 29 дүгээр хороо Шинэ И-март худалдааны төвийн гадна талбайд, 34 дүгээр хороо Алаг тараг төвийн гадна талбайд 10:00-16:00 цаг хүртэл болно
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 5600 АЖИЛТАН АЛБАН ХААГЧ, ИРГЭД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНАДүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/95 дугаар захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна
ДҮҮРГИЙН ТӨР ЗАХИРГАА, ХОРООДЫН АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАХ “ЦАСНЫ БАЯР-2025” ӨВЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНАДүүргийн төр захиргаа, хороодын ажилтан албан хаагчдын дундах “Цасны баяр-2025” өвлийн арга хэмжээ болж байна Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өвлийн спортыг сурталчлах, олон нийтийг хамруулж дүүргийн иргэдийн амралт, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, өвлийн спорт, “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль, үндэсний хувцас, үндэсний урлаг соёлын үйл ажиллагааг таниулж, байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Цасны баяр-2025” өвлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээ нь Сонгинохайрхан дүүргийн төр захиргаа, хороодын ажилтан албан хаагчдын дундах “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээгээр зохион байгуулагдаж байгаагаараа энэ жил онцлог болж байна

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ