ДҮҮРГИЙН МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛООДүүргийн менежер Б.Баярсайхан өнөөдөр шуурхай хуралдаан зохион байгууллаа
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ, ЖУРМУУДЫН ТАНИЛЦУУЛГА, УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025.01.01-нээс эхлэн ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжиж эхэлснээр, ахмад настны эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, ахмад настны мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна. Иймд өнөөдөр дүүргийн ахмадын хорооны санаачилгаар Засаг даргын Тамгын газар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, эрүүл мэндийн төвтэй хамтран тус хуулийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа
ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ, БОРЛУУЛАЛТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА.Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажиллалаа. Энэ үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, борлуулалтыг дэмжих талаар цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцлоо. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 3150 үйлдвэр эрхлэгч бүртгэлтэй байдгаас 34 хувь нь оёдлын салбарт үйлдвэрлэл эрхэлж байна
“Миний гэр бүлийн оройн зоог” хүүхдийн гар зургийн уралдаан зарлагдлааХүүхэд хоол зүйн зөв мэдлэг мэдээлэлтэй байх нь эрүүл чийрэг өсч, сурч боловсроход чухал үүрэгтэйг ойлгуулах, эрүүл зөв хооллолтын үндсэн зарчмуудыг таниулан, бага наснаасаа дадал хэвшил болгон хэрэгжүүлэх зорилгоор “Миний гэр бүлийн оройн зоог” гар зургийн уралдаан орон даяар зарлагдлаа. Шагналын сан: 1 - байр - Филиппин Улсын Сэбү хотод англи хэлний 1 сарын сургалтын эрхийн бичиг 2-р байр - Герман хэлний 3 сарын сургалтын эрхийн бичиг 3-р байр - Филиппин багштай 2 сарын Онлайн англи хэлний хичээлийн эрхийн бичиг Тусгай байр - Филиппин багштай 1 сарын Онлайн англи хэлний хичээлийн эрхийн бичиг Бүх уралдаанд оролцогч нийт хүүхдүүддээ Швейцарь улсын Мэргэжлийн тогооч Д.Буян “ЭРҮҮЛ МЭНД, ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ” хүүхдийн онлайн сургалтанд хамрагдах эрхийн эзэн болно. Хамрах хүрээ: 10-13 насны хүүхдүүд зөвхөн 1 ангилалаар оролцоно. Бүтээл хүлээн авах хугацаа: 2025 оны 02 сарын 01-ээс 2025 оны 3 сарын 15-ний өдрийг дуустал Шалгаруулалтын хугацаа: 2025 оны 3 дугаар сарын 20-оос 3 дугаар сарын 30-ны өдөр. Үзэсгэлэн гарах хугацаа: 2025 оны 4 дүгээр сарын 15 -ны өдөр Шагнал эдлэх хугацаа: Филиппин улсын Сэбү хотод 2025 оны 6, 7 дугаар сард Тавигдах шаардлага: Уралдаанд оролцох бүтээл нь зарлагдсан сэдвийн дагуу байна. Хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд интернэт, ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй. Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг аль ч зургийн хэрэгсэл ашиглан А3 хэмжээтэй /42х29.7 см/ цаасан дээр зурна. Цахим хэлбэрээр зурах тохиолдолд A3 хэмжээнд хэвлэгдэх боломжтойгоор файлаа Info@swissmonedu.com хаягаар илгээнэ. Зургийн зөвхөн ар талд овог нэр /бүтнээр/, хүйс, дүүрэг хороо /аймаг , сум/ сургууль, анги, имэйл хаяг , харилцах 2 утасны дугаарыг гаргацтай бичнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Swiss Mon Edu агентлаг бүртгэн авах бөгөөд цахим сүлжээнд байршуулах, ном товхимол бэлтгэх, видео танилцуулга хийх, олон нийтэд зориулсан үзэсгэлэн гаргах зэрэгт ашиглах болно
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 43 ХОРООНД ХУРДАН ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭМонгол Улсын Засгийн газраас “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг байх стандартыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” цэгээр дамжуулан хэрэгжүүлж байна. Хурдан цэгийн үйлчилгээ нэвтэрснээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шинжилгээний хариу, зээлийн мэдээллийн лавлагаа зэрэг 43 байгууллагын 451 төрийн үйлчилгээг иргэд нэг дороос түргэн шуурхай авах боломж бүрдсэн. Өнгөрсөн онд дүүргийн 17 хороонд Хурдан цэгийн үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Өнөөдөр үлдсэн 26 хороонд “Хурдан” цэгийн тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох сайд, дарга нарын хамт “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийн төслийн талбар дээр ажиллалааМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” төсөл Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд хэрэгжихээр болж Баянголын амны 15 га талбайд 95 мянган мкв хавдар судлалын хоёрдугаар төвийг барьж байгуулах ажил эхэлсэн. Тодруулбал хавдар судлалын хоёрдугаар төвийг барьж байгуулах дэд бүтцийн ажилд зориулж 5 тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгаад буй
АВТО ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛААХүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс авто засвар, авто угаалга, дугуй засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлэх шаардлагатай зөвшөөрлийн шинжтэй бичиг баримт, үйлчилгээний газрын гадна орчны стандартыг танилцуулах, галын аюулгүй ажиллагаа, хяналтын тогтолцоог чанаржуулах, хариуцлага чадавхыг нэмэгдүүлэх талаар сургалт зохион байгууллаа

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ