“ЦЭРГИЙН АЛДАР” СПОРТ ӨДӨРЛӨГ БОЛЛООАлбан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жил, Монгол цэргийн өдрийн нэрэмжит “Цэргийн алдар” өдөрлөг боллоо. Уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 11 дэх жилдээ Цэргийн штабаас зохион байгууллаа
ДҮҮРГИЙН ЖЕНДЕРИЙН САЛБАР ХОРОО, ДЭД САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААЖендерийн эрх, тэгш байдлыг хангах хууль, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд удирдах албан тушаалтны манлайллыг нэмэгдүүлэх, жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг сайжруулах зорилгоор дүүргийн Жендерийн салбар хороо, дэд салбар хорооны гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Сургалтад дүүргийн “Жендерийн салбар хороо”-ны гишүүд, хорооны “Дэд салбар хороо”-ны дарга нар гэсэн нийт 60 хүн оролцлоо
“АСУУДАЛ- ШИЙДЭЛ” АЯНЫ ХҮРЭЭНД 2088 ХҮҮХДЭД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖЭЭХүүхдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх ажлын хүрээнд “Асуудал- Шийдэл” аяныг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Тус аяны хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдсан асуудал, ололт амжилтын тайланг дүүргийн Хүүхэд, Гэр бүл хөгжил хамгааллын хэлтсээс өнөөдөр танилцуулж, холбогдох хэлтэс, хороодын Хамтарсан багийн ахлагч Засаг дарга нар дүгнэн ярилцлаа
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДҮҮРГИЙН ЗАРИМ ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭНҮБ-ын DGC (Олон нийттэй харилцах газар)-тай хамтран ажилладаг Зан Гил Жа тэргүүтэй Олон улсын WeLoveU ТББ-аас “2026-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах” төслийн хүрээнд дүүргийн 60 өрхөд тусламж үзүүллээ
ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 24 ДУЛААН АВТОБУСНЫ БУУДАЛ ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНАДулаан автобусны буудлын хэвийн үйл ажиллагааг хангах, эвдрэл гэмтлийг засах зорилгоор 19 дулаан автобусны буудалд засвар үйлчилгээ хийж байна. Уг ажлыг дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд дулаан автобусны буудлын дээвэр, хаалга, цонх, камержуулалт, кондишнер, сандал, хогийн сав зэргийг нөхөн сэргээж, шинэчилж байна
100 НАСТАЙ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭМонгол Улсын ерөнхийлөгч жил бүр сар шинийн баярыг угтан 100 болон түүнээс дээш настай ахмадууддаа гарын бэлэг явуулдаг уламжлалтай. XVII жарны сүрээр дарагч гал улаан морин жил Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд арван хоёр 100 болон түүнээс дээш ахмадууд байгаа бөгөөд хамгийн өндөр настай нь дүүргийн 37-р хорооны иргэн 107 настай ахмад байна
САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ГЭР ХОРООЛЛЫН ХОГНЫ АЧИЛТЫГ 2 НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨДүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо
НИЙСЛЭЛИЙН 122 ДУГААР СУРГУУЛЬ ХИЙН ХАЛААГУУРТ ШИЛЖЛЭЭТус сургууль өмнө нь жилдээ 160 тн нүүрс ашигладаг байсан. Улмаар 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хийн халаалтын нэгдсэн системийг тус сургуульд суурилуулж эхлэн энэ сарын 09-ний өдрөөс хийн халаагуурт бүрэн шилжлээ
БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 285 ТН ХОГ ЦЭВЭРЛЭЛЭЭДүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Уг цэвэрлэгээнд 43 хороо, 400 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд, 47 СӨХ, сургууль, цэцэрлэг эмнэлгүүд оролцлоо
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨДүүргийн 6, 8, 13, 32, 33, 38, 41, 42 дугаар хорооны иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Иргэдээс газар өмчлөх, газрын маргаан, хөдөлмөр эрхлэлт, спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн маргаан, газрын дахин төлөвлөлтийн талаар асуулт асуулаа
ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД ХОРООД, ЕБС, СӨБ-ЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНДАХ “ЦАСНЫ БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛООАжилтан, албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор “Цасны баяр-2026” арга хэмжээ боллоо. Арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгууллаа
ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДЭД “СҮҮН ДАРХЛАА” ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛААНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын хамт өнөөдөр 21 дүгээр хороонд ажиллалаа. Тус хороонд 1475 малчин өрх байдгаас 226 фермерийн аж ахуй эрхэлдэг өрх 23 хоршоонд хуваагдан үйл ажиллагаагаа явуулдаг

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ