ҮҮСМЭЛ ХОГИЙН ЦЭГ ҮҮССЭН 45 БАЙРШЛААС 380 ГАРУЙ ТН ХОГ ХАЯГДЛЫГ НАРАНГИЙН ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГТ ЗӨӨВӨРЛӨЛӨӨ
2025-5-14

Дүүргийн хэмжээнд 13 хорооны 45 байршилд үүсмэл болон хур хогийн цэг үүсээд байна. Иймд дүүргийн Засаг даргын захирамжаар хороодын хур хогийг цэвэрлэх ажлыг 05 дугаар сарын 13-ны өдөр эхлүүлсэн

43 хороонд орон тооны бус ажлын хэсгийг байгуулан ахмад настны эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээг үзүүлнэ
2025-5-14

Сонгинохайрхан дүүрэгт 36199 ахмад настан байдаг. Эдгээр ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын үүргийн талаар нэгдсэн ойлголт өгөх, салбар дундын уялдаа холбоог бэхжүүлэх, ахмад настны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Ахмадын туршлага байгууллагын хөгжилд” ахмад настны талаарх хууль тогтоомж таниулах сургалт зохион байгууллаа

45 АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА ГАДНАХ ХАЯГ САМБАРАА МОНГОЛ, КИРИЛЛ БИЧГЭЭР СОЛЬЖ, ШИНЭЧИЛЖЭЭ
2025-5-14

Хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хэлэлцлээ

ҮҮСМЭЛ ХОГИЙН ЦЭГТ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛНА
2025-5-14

Дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Худалдан авах ажиллагааны газар, Татварын хэлтсээс цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэлээ. Иргэн аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр улаанчулуутын хогийн цэгийн орчимд автомашинаар хог хаядаг зөрчлийн улмаас 26,36,41 дүгээр хороодыг дамнаж үүсмэл хогийн цэг үүсээд буй

“СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН ОНЦЛОГ” ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2025-5-13

Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд хүргэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хоол, шим тэжээлийн онцлог” туршлага солилцох арга хэмжээ зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээнд нийт 71 төрийн өмчийн цэцэрлэгийн 200 гаруй тогооч, хоол зүйч нар оролцож мэдлэг, ур чадвараа сорьсон юм. Арга хэмжээний хүрээнд хүүхдийн насны онцлогт тохирсон хоол боловсруулах арга зүй, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, шинэ жор, технологийн шийдэл, туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг “Шилдэг тогооч-2025” ур чадварын уралдаан зэрэг олон талт үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа

“ЦАСНЫ БАРС” БАГ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙНА
2025-5-13

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орон, түүх, соёл, уламжлал ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор 3 жилд нэг удаа зохион байгуулагддаг цэрэг-спортын “Дөл-2025” улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 21 аймаг 9 дүүргээс шалгарсан баг оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2025” улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх 6 дугаар сарын эхээр Зэвсэгт хүчний сургалтын төвд болно. Тус тэмцээнд Сонгинохайрхан дүүргээс Ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн “Цасны барс” баг оролцохоор бэлтгэлээ хангаж байна

ЦАГДАА ТОЛГОЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, БУМБАТЫН ТӨГӨЛД ТАРЬСАН МОДНЫ АРЧИЛГАА, УСАЛГААГ ДЭД БҮТЭЦ ХӨГЖЛИЙН АЛБА ОНӨААТҮГ ХАРИУЦАЖ АЖИЛЛАНА
2025-5-11

Бүх нийтээр мод тарих өдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 154 боловсролын байгуулlага болон 43 хороодын алба хаагчид мод тарьж байна

“САЙХАН БИЧИГТЭН-2025” УРАЛДААНД 13 СУРГУУЛИЙН 166 СУРАГЧ БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЖЭЭ
2025-5-9

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигийг хэрэгжүүлэх, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, өв соёл, үндэсний бичгээрээ бахархах, судлах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сайхан бичигтэн 2025” уралдааныг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд боллоо. Уралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв, Нийслэлийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургууль хамтран зохион байгууллаа

110 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ХҮҮХДИЙН НОМЫН САНТАЙ БОЛЛОО
2025-5-9

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан 110 дугаар хүүхдийн номын сан байгууллаа. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 18.3-т зааснаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь номын сантай байна гэж заасан байдаг

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ
2025-5-9

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, банк санхүүгийн салбарын төлөөллүүд, жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хас банкны 21 салбар, Төрийн банкны Сонгинохайрхан тооцооны төв, Хаан банк Сонгинохайрхан салбар, Зээлийн батлан даалтын сан, Дэлхийн зөн Олон Улсын байгууллага, Сод хүмүүн ХХК оёдлын тоног төхөөрөмжийн лизинг худалдаа, Цамбагарав хадгаламж зээлийн хоршоо болон дүүргийн жижиг дунд эрхлэгчид оролцлоо. Уулзалтаар банк санхүүгийн байгууллагаас санал болгож буй зээлийн бүтээгдэхүүн, хүү, зээлийн хугацаа, нөхцөл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн үйлчилгээний талаар оролцогчид санал солилцлоо

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2025-5-8

Дүүргийн Засаг дарга пүрэв гараг бүр иргэдтэй уулзалт зохион байгуулдаг. Энэ дагуу өнөөдөр 1, 2, 8, 9, 13, 15, 27, 33, 34, 36, 40 дүгээр хороодын иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.   Өмнөх уулзалтаар 13 хорооны 17 иргэнтэй уулзаж санал хүсэлт хүлээн авсан


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.