СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 5600 АЖИЛТАН АЛБАН ХААГЧ, ИРГЭД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА
2025-2-22

Дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/95 дугаар захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна

ДҮҮРГИЙН ТӨР ЗАХИРГАА, ХОРООДЫН АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАХ “ЦАСНЫ БАЯР-2025” ӨВЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
2025-2-22

Дүүргийн төр захиргаа, хороодын ажилтан албан хаагчдын дундах “Цасны баяр-2025” өвлийн арга хэмжээ болж байна Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өвлийн спортыг сурталчлах, олон нийтийг хамруулж дүүргийн иргэдийн амралт, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, өвлийн спорт, “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль, үндэсний хувцас, үндэсний урлаг соёлын үйл ажиллагааг таниулж, байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Цасны баяр-2025”  өвлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээ нь Сонгинохайрхан дүүргийн төр захиргаа, хороодын ажилтан албан хаагчдын дундах “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээгээр зохион байгуулагдаж байгаагаараа энэ жил онцлог болж байна

НИЙСЛЭЛИЙН 78 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ “БҮТЭЭЛЧ ЧАДВАР-CREATIVE QUOTIENT” ҮЗҮҮЛЭХ АЖИЛ, ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-2-21

Нийслэлийн 78 цэцэрлэгийн багш ажилд 2021 оноос эхлэн монгол хонины ноосоор сургалтын хэрэглэгдэхүүнүүдээ өөрсдөө урлаж эхэлсэн. Иймд өнөөдөр өөрсдийн хийсэн бүтээснээ үзүүлэх, бусад мэргэжил нэгт нөхдөдөө туршлага хуваалцах үүднээс “Бүтээлч чадвар- creative quotient” үзүүлэх ажил,  үзэсгэлэн зохион байгууллаа

ЗӨРЧЛӨӨ АРИЛГААГҮЙ НИЙТИЙН БАЙРНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО
2025-2-21

Зөрчлөө арилгаагүй нийтийн байрнуудын үйл ажиллагааг зогсооно Нийслэлийн Засаг даргын А/214 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын удирдамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийтийн байрны орчин нөхцөлд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дүүргийн хэмжээнд байгаа 151 нийтийн байранд хяналт, шалгалт хийсний дараа гаргасан зөрчлийг арилгуулах мэдэгдэл хүргүүлж, зөрчлийг арилгасан эсэхийг холбогдох байгууллагаас дахин шалгана

“БИД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРТ ТӨГСӨХ АНГИЙН 2000 ГАРУЙ СУРАГЧИД ХАМРАГДАНА
2025-2-20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст үндэсний бахархал, уламжлалыг төлөвшүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, цэргийн штаб, зэвсэгт хүчний 013 дугаар анги хамтран “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийг зохион байгуулж байна

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-2-19

2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орчны эрүүл аюулгүй байдал, тохижилтод стандарт хангуулах, барилга байгууламжийн ашиглалтыг хариуцагч иргэн, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоод, төрийн албан хаагч нарт 2025 оны 2 сарын 19-ний өдөр Нийслэлийн хяналт шалгалтын газраас сургалт зохион байгууллаа.  Тодруулбал барилгын аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Алтансүх, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Чимэдрэгзэн, дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Алтанзул, орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Бат-Очир нар оролцож лифтний ашиглалт, аюулгүй ажиллагаа, нийтийн эзэмшлийн зам талбайн стандартын шаардлага, цахилгаан хангамжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өглөө

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ҮНДЭСНИЙ МӨСӨН ШАГАЙН ХАРВААНЫ АВАРГУУДАА ТОДРУУЛЖ БАЙНА
2025-2-18

НЗДТГ, НИТХ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн дунд Үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг нэгдсэн байдлаар зохион байгуулж буй.  Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.