Мэдээ, мэдээлэл
МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
2025-8-5

Сонгинохайрхан дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Японы соёлын өдөрлөг” өнөөдөр улсын хүүхэд залуучуудын театрын гадна талбайд боллоо. Өдөрлөгөөр Монгол, Японы үндэсний урлаг, үндэсний хувцас, Япон үндэсний цайны ёслолыг иргэд олон нийтэд танилцууллаа

ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ИЗҮНОКҮНИ ХОТЫН ДАРГА ЯМАШИТА МАСАЮКИ ТЭРГҮҮТЭЙ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-8-5

Сонгинохайрхан дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын найрсаг хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийг Засаг даргын Тамгын газраас “Монгол Японы соёлын өдөрлөг”-ийг хүүхэд залуучуудын театрын гадна талбайд зохион байгууллаа

ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД 1100 МЕТР УРТТАЙ 5 ХОС ШУГАМЫГ ШИНЭЧЛЭН ХАГАС НЭВТРЭХ СУВАГ БОЛГОН СОЛЬЖ БАЙНА
2025-8-4

Гүйцэтгэгчээр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын харьяа баруун түгээх төв ажиллаж байна. Ингэснээр халуун, хүйтэн усны шугамд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд зам талбай, ногоон байгууламжийг эвдэхгүйгээр засварлах юм

ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРООНД ХАЛУУН, ХҮЙТНИЙ ШУГАМЫГ ШИНЭЧЛЭН СОЛЬЖ БАЙНА
2025-8-1

Дүүргийн 6 дугаар хороонд 216 метр урттай 5 хос шугамыг шинэчлэн сольж байна

ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРООНД ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ХАГАС НЭЭГДЭХ СУВАГ БОЛГОН СОЛЬЖ БАЙНА
2025-7-31

Тодруулбал өмнө нь халуун, хүйтэн усны шугам эвдрэх бүрд тухайн орчны зам талбай, ногоон байгууламжийг эвдэлж засварладаг байсан бол хагас нээгдэх суваг болгон сольсноор эвдрэл гэмтлийг газар доогуурх байгууламжаар дамжин хурдан хугацаанд засах боломж бүрдэж байна. Уг инженерийн байгууламж нь 5 хос шугамтай, 1190 метр урттайгаар хийгдэж байгаа бөгөөд тус ажлыг орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа баруун түгээх төв гүйцэтгэж байна

ДҮҮРГИЙН 18 ДУГААР ХОРООНД 36 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРИЛАА
2025-7-30

Автомашины зогсоолын гүйцэтгэгчээр Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ ажиллалаа

ГАМШГИЙН УЛМААС ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН АЙЛ ӨРХИЙГ ТҮР ОРОН БАЙРААР ХАНГАЖ, ГАМШГИЙН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ АЖИЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-7-30

ХОР УРШГИЙГ АРИЛГАХ АЖИЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА Дүүргийн онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд 2025 оны 07 сарын 24-25-ны өдөр болсон цаг уурын онц аюулт үзэгдлийн улмаас дүүрэгт үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээг онцгой байдлын хэлтсийн орлогч С.Мөнхсайхан танилцууллаа

ДҮҮРГИЙН 25 ДУГААР ХОРООНД 100 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА
2025-7-29

Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн зогсоолыг нэмэгдүүлэх зорилгоор 25 дугаар хорооны 170 дугаар цэцэрлэгийн зүүн талд 100 автомашины зогсоол барьж байна. Зогсоолыг “MM road bridge” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2025-7-29

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЗАСВАРЫН АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-7-28

Засварын ажлын хүрээнд дээвэр шинэчлэх, гадна фасад шинээр хийх, агааржуулалтуудын системүүдийг шинээр татаж суулгах, өрөөнүүдийн дотор засал зэрэг бүрэн засвар хийгдэж байна. Засварыг “Бүрэн одод”  ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 9 сарын сүүлээр дуусах юм

ГОЛ, НУУРЫН ЭРЭГ, АЙ САВ ГАЗРЫГ АРИУТГАЖ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЖ БАЙНА
2025-7-26

Дүүргийн хэмжээнд гол, нуурын эрэг, ай сав газрыг 163 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж 19 рейсээр 58840 тн хог хаягдлыг Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөлөө. Цэвэрлэсэн газарт өнөөдрөөс эхлэн нийслэлийн байгаль орчны газраас өгсөн зөвлөмжийн дагуу био бэлдмэлээр хөрсний бохирдлыг арилгах зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

Мэдээ, мэдээлэл


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.