Мэдээ, мэдээлэл
ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ААДАР БОРООНЫ УЛМААС 140 ГЭР ЭВДЭРЧ, 1053 ХАШАА НУРЖЭЭ.
2025-7-25

Улаабаатар хотод өчигдөр 22:53-23:29 минут хүртэл дуу цахилгаантай аадар бороо орж салхи секундэд 17-22 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүссэн. Аадар борооны улмаас дүүргийн хэмжээнд 140 гэр, 79 байшин, 9 машин эвдэрч, 1053 хашаа нурж, барилгын дээвэр, гэрэлтүүлгийн шон, цахилгааны шон, тоглоомын талбай, автобусны буудал эвдэрсэн байна

ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНД ГАДНА ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЯВЦ 85 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-7-24

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд ногоон байгууламж, үерийн далан, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах төхөөрөмж, сүүдрэвч барих ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Уг ажлыг “Шүрэн гоёл” ХХК гүйцэтгэж байна

ТУУЛ ГОЛЫН АЙ САВ ГАЗАР, БУРГАСНЫ ХОГ ХАЯГДЛЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЦЭВЭРЛЭЖ ДУУСГАНА
2025-7-23

Дүүргийн агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга, хог хаягдал, олон нийтийн байцаагч нар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв, төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр 20 дугаар хорооны Туул голын ай сав газар, бургасанд үүссэн хог хаягдлыг баримтжуулж, хяналт шалгалт зохион байгууллаа. Хяналт шалгалтаар Туул голын эрэг орчмоор амрагчдын үлдээсэн хог хаягдал ихээр үүссэн, нуурын уснаас зам услах ус соруулсан, зам, барилгын хог хаягдлыг голын эрэг дээр хаясан зөрчлийг илрүүлж цагдаагийн байгууллагат хүлээлгэн өглөө

ТУУЛ ГОЛЫН АЙ САВ ГАЗРЫГ ЦЭВЭРЛЭЖ, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ АРИУТГАНА
2025-7-22

Дүүргийн менежерийн шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд ногоон байгууламжийн арчлалт, гэрэлтүүлгийн талаарх мэдээллийг тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ж.Нямхүү танилцууллаа

ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРООНД ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАРИГДАЖ БАЙНА
2025-7-21

Дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн тоглоомын талбайг орон нутгийн төсвөөр “Шүрэн гоёл” ХХК барьж байгаа ба 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

ДҮҮРГИЙН 35 ДУГААР ХОРООНД ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ 85 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАРИГДАЖ БАЙНА
2025-7-21

Дүүргийн 35 дугаар хорооны 273 дугаар цэцэрлэгийн хойд талд хүүхдийн талбай баригдаж байна

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-7-18

Энэ сард Гачууртад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Иймд Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж болон мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар дүүргийн хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад мал бүхий 21, 32, 33, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэрт 57843 толгой мал, амьтныг хамруулахаар төлөвлөн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” НААДАМД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 1200 ГАРУЙ ИРГЭН ОРОЛЦЛОО
2025-7-8

Монгол үндэсний дээлийг анхны төр улсыг байгуулсан Хүннү гүрнээс үүсэлтэй хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Иймд энэ удаагийн “Дээлтэй Монгол” наадамд Сонгинохайрхан дүүрэг Хүннү гүрнээс  XXI дүгээр зуун хүртэлх үндэсний хувцасны түүхэн цаг үеийг харуулан оролцлоо

СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-7-7

Сүрьеэ өвчнөөр дэлхий дахинаа жил бүр 10 сая хүн халдвар авч, 1,3 сая хүн тус өвчний улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг. Иймд ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох” төсөл үйлчилгээг сайжруулах шаардлагатай болсон бодит жишээг баримтжуулж, сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа

ХУУШУУРЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ШУУД ДАМЖУУЛЖ ИРГЭД ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛНЭ
2025-7-7

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх 06 дугаар сарын 24-ний хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хэлэлцлээ. Хуралдаанаар ОСНААУГ-аас шугам хоолойн засвар шинэчлэлтийн ажлын явц, Дүүргийн Татварын хэлтсээс татварын болон татварын бус орлогын гүйцэтгэлийн талаар, Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Улаанбурхан өвчлөлөөс урьдчилан сэргийлж буй ажил арга хэмжээ, дархлаажуулалтын талаар, Дүүргийн Цагдаагийн газар, Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээллийг хүргэлээ. Дүүргийн Засаг даргаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ажлын хэсэг байгуулах, удаашралтай байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, инженерийн шугам сүлжээний хэвийн байдлыг хангах, баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо. Баяр наадмын өдрүүдэд хүй 7 худагт хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэхтэй холбоотой зөвшөөрлийг иргэдэд дамнан худалдаалж байгаа тухай зар мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдэж иргэд, олон нийт шүүмжилж буй

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ УГТАН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2025-7-6

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр гудамж зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдал, хөл газрын ургамлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбайг угааж, цэвэрлэж, өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжийг буулгах, аж ахуйн нэгж байгууллагууд орчин тойрны зам, хаяг байгууламжаа угааж цэвэрлэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, харьяа хэлтэс, алба, тасаг, хороод, иргэдийн бүлэг оролцож байна

21 ДҮГЭЭР ХОРОО, ЖАРГАЛАНТ ТОСГОН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 48 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ӨНӨӨДӨР БОЛЛОО
2025-7-6

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол улс байгуулагдсаны 819 жил, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, ардын хувьсгалын 104 жилийн ой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон үүсгэн байгуулагдсаны 48 жилийн ойн баяр наадам өнөөдөр боллоо. 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны иргэдийн баяр наадамд аймаг, сумын цолтой 64 бөх, 8-11 насны 24, 12-16 насны 32 өсвөрийн бөх зодоглож, зургаан насны 360 морь уралдаж, 5 багийн шагайн харваачид цэц мэргэнээ сорилоо

Мэдээ, мэдээлэл


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.