Мэдээ, мэдээлэл
24 ХОРООНЫ 109 БАЙРШИЛД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА
2025-6-12

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж байгаа иргэдийн эрүүл цэвэр орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор үерийн хамгаалалтын барилга байгууламж, Туул, Дунд голын ай сав газар, нийтийн эзэмшлийн гудамж, тоглоомын талбай, бохирдсон хөрс бүхий газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.  Эдгээр газруудыг просан бодисоор ариутгаж байна

“АВЛИГА АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 600 ГАРУЙ АЛБАН ХААГЧ ХАМРАГДАЖ БАЙНА
2025-6-12

Сонгинохайрхан дүүргийн төрийн байгууллагуудын албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газрын танилцуулга, түүний хор хөнөөлийг таниулах, авлигын гэмт хэргийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт хэлэлцүүлэг боллоо. Сургалтыг Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨРИЙН САНААЧИЛГААР “СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ” БОРЛУУЛАЛТЫН ЦЭГ ШИНЭ ДРАГОН ТЕРМИНАЛД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2025-6-5

Дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийн санаачилгаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор энэ онд Соёолж худалдааны төвд “Сонгинохайрхан дүүрэгт үйлдвэрлэв” анхны борлуулалтын цэгт жижиг, дунд үйлдвэр эрхэлдэг 7 хүний бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаалж эхэлсэн. Улмаар өнөөдөр шинэ Драгон терминалд 15 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр хоёр дахь борлуулалтын цэг нээлтээ хийлээ

“АЮУЛГҮЙ БАРИЛГА-АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2025-6-5

Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, техник, технологийн аюулгүй байдал, учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Аюулгүй барилга-Аюулгүй ажиллагаа” аяныг 2025 оны 05 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, захиалагч, зохиогч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудад түүвэрчилсэн байдлаар хяналт шалгалт хийж байна

ҮҮСМЭЛ ХОГИЙН ЦЭГ БАЙСАН ГАЗАРТ ТАРЬСАН 10 МЯНГАН МОДЫГ ТЦҮ ОНӨААТҮГ ХАРИУЦАН ӨДӨР БҮР УСАЛЖ БАЙНА
2025-6-5

Дүүргийн Засаг даргын санаачилгаар 13 хорооны 45 байршилд үүссэн 500 орчим тн хогийг 14 хоногийн хугацаанд цэвэрлэж 38 га талбайд 10 мянган мод тариад буй. Эдгээр модны усалгааг дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ хариуцан ажиллаж өнөөдрийн байдлаар мод услах машины орц, гарцыг чөлөөлж машины замд таарсан зарим модыг нүүлгэн шилжүүлж байна

Мэдээ, мэдээлэл


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.