Мэдээ, мэдээлэл
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2025-5-8

Дүүргийн Засаг дарга пүрэв гараг бүр иргэдтэй уулзалт зохион байгуулдаг. Энэ дагуу өнөөдөр 1, 2, 8, 9, 13, 15, 27, 33, 34, 36, 40 дүгээр хороодын иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.   Өмнөх уулзалтаар 13 хорооны 17 иргэнтэй уулзаж санал хүсэлт хүлээн авсан

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНЫ 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ТАТЛАГА 5 ДУГААР САРЫН 2-4-НИЙ ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛНЭ
2025-5-2

Дүүргийн хугацаат цэргийн албаны 2025 оны нэгдүгээр ээлжийн татлага нийслэлийн ерөнхий боловсролын Өнөр сургууль буюу 83 дугаар сургууль дээр болж байна. Цэрэг татлага 5 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд үргэлжилнэ

Иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангаж ил тод нээлттэй мэдээлэх ажлыг эрчимжүүлнэ
2025-4-30

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн статистикийн хэлтэс, цагдаагийн газар, онцгой байдлын хэлтэс, эрүүл мэндийн төв, татварын хэлтсээс цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэлээ.   Мөн энэ үеэр худалдан авах ажиллагааны газраас хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ ТЭЗҮ, ажлын даалгавар боловсруулах ажилтай холбоотой зарим мэдээллийг хүргэлээ.   Нийслэлийн удирдах ажилтны шуурхайгаас Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах, Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах үүрэг чиглэлийг өгсөн. Дээрх үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг дарга үүрэг болголоо

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ АЖИЛЛАНА
2025-4-29

Хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Засаг даргаас зарим үүрэг чиглэлийг өглөө

ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРООНД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ГАР БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАРИГДАЖ БАЙНА
2025-4-28

Дүүргийн 14 дүгээр хороонд нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, бүтээн байгуулалтууд өрнөж байна. Тодруулбал тус хороонд явган хүний зам, гэрэлтүүлэг, гар бөмбөгийн талбайг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Хоумлайне” ХХК барьж байна

ДҮҮРГИЙН 27 ДУГААР ХОРООНД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШУУЛСАН ГАРААШИЙГ БУУЛГАЖ АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА
2025-4-28

Дүүргийн 27 дугаар хороонд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гараашийг буулгаж 100 гаруй автомашины зогсоол барьж байна. Уг автомашины зогсоолыг  дүүргийн орон нутгийн төсвийн санхүүжилтээр автозам, замын байгууламжийн “Аасгалдай” ХХК барьж байна

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН БОЛЛОО
2025-4-25

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгон, эх орон, эх хэл, түүх, соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилгоор дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спорт “Дөл” цогцолбор тэмцээн өнөөдөр боллоо. Тэмцээн Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зохион байгуулагдсан ба нийслэлийн ерөнхий боловсролын 15 сургуулийн 15 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм

АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР ХУРААХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-4-22

Дүүргийн Засаг даргын А/241 дүгээр захирамжаар дүүрэгт бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулна.  Энэ дагуу өнөөдөр ажлын хэсэг хуралдаж дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр холбогдох алба хэлтэст нь захирамжийн биелэлтийг хангаж ажиллах, албан татвар хураах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

ГЭРЭЛТҮҮЛГИЙН ШОН ДЭЭР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАТСАН КАБЕЛИУДЫГ БУУЛГАНА
2025-4-22

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/241 дүгээр захирамжаар төв зам болон нийтийн эзэмшлийн зам дагуух гэрэлтүүлгийн шон дээр зөвшөөрөлгүй татсан кабелиудыг буулгаж, илэрсэн зөрчлийг арилгах  ажлыг 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар болсон. Энэ дагуу өнөөдөр ажлын хэсэг үүрэн холбооны операторуудын төлөөлөлтэй уулзаж хугацаатай үүрэг даалгавар өглөө

НОГООН БҮСЭД ХАМААРАХ 51000 АЙЛ ӨРХИЙН ГЭР, БАЙШИНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ СУДАЛГААГ ГАРГАНА
2025-4-22

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт үе шаттай шилжүүлнэ. Иймд ногоон бүсэд хамаарах 51,000 айл өрхийн гэр, байшингийн дэлгэрэнгүй судалгааг гаргана

Мэдээ, мэдээлэл


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.