Мэдээ, мэдээлэл
ДҮҮРГИЙН ЖЬЮ ЖИЦҮГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
2025-4-21

Дүүргийн жью жицүгийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээнд 5 насны ангиллаар 32 байгууллагын 400 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 818,6 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЖ, НАРАНГИЙН ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГТ ХҮРГЭЛЭЭ
2025-4-20

Дүүргийн Засаг даргын А/157 захирамжийн хүрээнд 03 дугаар сарын 22-ны сарын өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд 2025 оны хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 3 үе шаттайгаар зохион байгууллаа.  Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2,350,000м2 талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хийж,  818,6 тн хог хаягдлыг цэвэрлэн 272 рейсээр 47 хог тээврийн автомашинаар тээвэрлэж Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ. Уг цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын 140 ажилтан албан хаагч,  Засаг даргын дэргэдэх 33 газар, хэлтэс, албадын 905 ажилтан албан хаагч, дүүргийн 43 хороодын 1905 ажилтан албан хаагч, 2430 иргэд, хот нийтийн аж ахуйн чиглэлээр ажиллаж буй 12 гүйцэтгэгч байгууллагуудын 380 ажилтан албан хаагч, ачигч, жолооч, зам талбайн үйлчлэгч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1548 аж ахуйн нэгж байгууллага, томоохон зах худалдааны төвийн 3400 ажилтан, 41 сууц өмчлөгчдийн холбоодын  344 үйлчлэгч, сургуулийн өмнөх боловсролын 61 цэцэрлэг, ерөнхий боловсролын 29 сургуулийн  750 ажилтан нийтдээ 11779 ажилтан, албан хаагч, иргэд оролцлоо

ҮЕРИЙН ДАЛАН СУВАГТ ХУРИМТЛАГДСАН 20,4 ТОНН ХУР ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
2025-4-16

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр үерийн далан сувгийн хогийг цэвэрлэх ажил үргэлжилж байна.  Тодруулбал дүүргийн хэмжээнд 4, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 23, 27, 29 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн 14,351  метр урттай бетон далан суваг байдаг

НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 05 ДУГААР САРЫН 02-ООС 04-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАНА
2025-4-15

Хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүргийн даалгаврын биелэлтийг танилцуулж дүүргийн менежер Д.Баярсайхан бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд хийгдэх цэвэрлэгээ, ариутгалын талаарх мэдээллийг хүргэлээ. 2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 05 дугаар сарын 02-оос 04-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдана

СХД-ИЙН ХЭМЖЭЭНД 9 БАЙРШИЛД 43 ТҮЦ-ИЙГ НҮҮЛГЭЭД БАЙНА
2025-4-15

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд дүүргийн цагдаагийн газар, онцгой байдлын хэлтэс, эрүүл мэндийн төв, татварын хэлтсээс цаг үеийн мэдээ, танилцуулгыг хүргэлээ. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж холбогдох газар хэлтсүүд хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо. Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дэд бүтцийн алба, захиалагчийн алба, хороо, дүүргийн холбогдох газар хэлтэс, мэргэжилтнүүд хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, гараж, хаягийн байгууламжийг буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж буй

СХД-ИЙН 23-Р ХОРОО 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО
2025-4-13

Санхүүжилт зогссон, гүйцэтгэгч сонгон шалгараагүй, газар чөлөөлөлтийн ажил зогссон, төсөв хасагдсан, дулааны шугам сүлжээ тавигдаагүй, нэмэлт санхүүжилт шаардлагатай, улсын комисс хүлээж аваагүй, газрын маргаантай зэрэг асуудлаас үүдэлтэй хөрөнгө оруулалтын зогссон болон удаашралтай байгаа ажлыг шат дараатай эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд СХД-ийн 23-р хороонд баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийг энэ онд ашиглалтад оруулахаар боллоо. Тодруулбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд СХД-ийн 23-р хороонд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ БОЛОН БНХАУ-ЫН ӨВӨРМОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ХЯНГАН АЙМГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ
2025-4-10

Сонгинохайрхан дүүрэг болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Хянган аймаг хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад 11  жил болж байна. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор өнөөдөр тус улсын Гадаад харилцааны газрын дарга Шиао Цүй Ян,  орчуулагч Дэ Лүн нар дүүргийн Засаг даргын Орлогч Д.Хосбаяртай уулзаж санал солилцов

ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ НАРТ МАНДЛЫН БОЛОН ХҮНСНИЙ НОГООНЫ 5 ТӨРЛИЙН ҮР ӨГЛӨӨ
2025-4-7

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасаг болон “Зөв найзууд” НҮТББ хамтран өрхийн тариалан эрхлэгч нарт зориулан сургалт зохион байгууллаа. Уг сургалтад газар тариалан эрхэлдэг 65 иргэд хамрагдсан юм

43 ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ ХӨӨСТЭЙ ЦЭВЭРЛЭГЭЭ, АРИУТГАЛ ХИЙЖ БАЙНА
2025-4-5

СХД-ийн 43 хорооны нутаг дэвсгэрт хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд 43 хорооны нутаг дэвсгэрт хөөстэй цэвэрлэгээ, ариутгалын ажлыг хийж байна.   Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд 43 хороо, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд, хот нийтийн аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн бүлэг хамтран оролцож байна

Мэдээ, мэдээлэл


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.