БАЙГАЛИЙН ГАМШИГТ ӨРТСӨН АРВАН ӨРХӨД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ӨГЛӨӨДүүргийн Засаг даргын тамгын газар, Австралийн Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран “Монгол гэр” хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулж, байгалийн гамшигт өртөж гэрээ дахин ашиглах боломжгүй болсон 21, 24, 32, 33 дугаар хорооны арван өрхөд өргөө цагаан гэр, эд материал, хүнсний тусламж үзүүллээ. Дүүргийн онцгой байдлын хэлтсээс байгалийн гамшигт өртсөн бусад өрхийн хохирлын үнэлгээг гаргаж байна
156 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ХҮҮХДИЙН НАС, СЭТГЭХҮЙН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН ГАДНА, ДОТНО ТОХИЖИЛТЫГ ГҮЙЦЭТГЭЖЭЭНийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт энэ жил 12 бүлэгт 501 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Нийт 56 багш, ажилчид ажиллана
СХД-Т АНХНЫ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 341 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭНийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг баригдаж өнгөрсөн оны 12 дугаар сард улсын комисс хүлээж авсан. Нийт 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг 6 бүлэгтэй 51 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Нийт 66 багш ажилтантай
35 ДУГААР ХОРООНЫ 273 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ 272 ХҮҮХЭД СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИНЭ5 жилийн өмнө буюу 2020 оны 10 дугаар сард 273 дугаар цэцэрлэг ашиглалтад орсон
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ЦАХИЛГААН, ЗАМЫН ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧИЛ ГАРСНЫГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД УЛАМЖИЛЛААСонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд өнөөдрөөс эхлэн дөрвөн ажлын хэсэг хоол үйлдвэрлэлт, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хүнсний эрүүл аюулгүй байдал, халдвар хамгаалал, гадна орчны аюулгүй байдал, хүүхэд хамгааллын бодлого, түүний хэрэгжилтийг шалгаж байна. Хяналт шалгалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд өөрсдийн чиг үүргийн дагуу шалгалт хийж байна
БАЙГАЛИЙН ГАМШИГТ ӨРТСӨН ЗУРГААН ӨРХӨД ИЖ БҮРЭН ТАВАН ХАНАТАЙ ГЭР ӨГЛӨӨУлаанбаатар хотод 2025 оны 07 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө болсон хүчтэй салхи шуурганы нөлөөгөөр дүүргийн хэмжээнд 1000 хашаа нурж, 179 өрхөд их бага хэмжээний хохирол учирсан. Үүнээс гэрээ дахин ашиглах боломжгүй болсон 21, 26, 36 дугаар хорооны зургаан өрхөд Дэлхийн Зөн Сонгинохайрхан Орон Нутгийн Хөтөлбөрөөс таван ханатай иж бүрэн гэр, хүнсний тусламж үзүүллээ
ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭХичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг даргын захирамжаар 29 сургууль, 71 цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн чанар стандартыг мөрдүүлэх, эрүүл аюулгүй байдлыг хангуулах, хүүхдийн сурч хөгжих гадна орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр ажлын хэсэг хуралдаж маргаашаас эхлэн бүсчлэн хуваагдаж 4 ажлын хэсэг сургууль, цэцэрлэгүүдэд ажиллахаар боллоо
ХУЛГАЙ ИХ ГАРДАГ ЗУСЛАНГИЙН БҮСЭД КАМЕР БАЙРШУУЛАХ АЖЛЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНАДүүргийн Засаг дарга Ц.Баттөр иргэдтэй уулзаж буй. Энэ удаагийн уулзалтад 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 хорооны иргэдийн төлөөлөл уулзаж саналаа хэллээ
ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ ШИНЭЧИЛЛЭЭХүүхэд залуучуудыг эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дүүргийн 16 дугаар хороонд хуучин хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлаж стандартын шаардлага хангасан талбай болгон шинэчиллээ. Талбайд стандарт зүлэг, хашлага суурилуулалт болон гэрэлтүүлгийг давхар шийдсэн байна
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧМЫН ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ СЭРГЭЭЖ БАЙНАХүүхдийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 57 сургууль, цэцэрлэгийн орчмын 114 байршилд замын тэмдэг, тэмдэглэгээг тодруулж шинэчиллээ. Эдгээр байршлуудын замын тэмдэг, тэмдэглэгээ бүдгэрсэн, осол аваар их гардаг байсан ба нийт 1000 м2 талбайг сэргээж байна
ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРОО, БАЯНХОШУУНД 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНОУлаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн инженерийн шугам сүлжээг түшиглэн дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошуунд эхний 4 блок 110 айлын ногоон орон сууц баригдлаа
ГАМШГИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БУЙ 49 АЙЛ ӨРХИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭДүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Татварын хэлтсээс дүүргийн татварын болон татварын бус орлогын гүйцэтгэл, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өвөлжилтийн бэлтгэл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ. Шуурхай хуралдааны үеэр дүүргийн Засаг дарга холбогдох газар хэлтэст дараах үүрэг даалгаврыг өглөө
ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРОО, БАЯНХОШУУНД 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНОУлаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн инженерийн шугам сүлжээг түшиглэн дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошуунд эхний 4 блок 110 айлын ногоон орон сууц баригдлаа

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ