ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Сонгинохайрхан дүүрэгнь тус дүүрэгт 2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Гэрэлтүүлгийн” ажлын зураг, төсвийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ““Гэрэлтүүлгийн” ажлын зураг, төсвийн ажлыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулна.
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
Үүнд:
- Байгууллагын ерөнхий танилцуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /наториатаар батлуулсан байх/
- Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл /хуулбарыг нотариатаар батлуулсан байх/
- Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /нотлох баримтын хамт/
- Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/
3. Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 2 дугаар сарын 18-аас 02 дугаар сарын 29-ний 08-17 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 02 дугаар сарын 29–ний дотор ирүүлнэ үү.
Улаанбаатар хот. Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарт 109 тоот
Утас: 70000717
Харилцах албан тушаалтны нэр: А.Айнур
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
