ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Сонгинохайрхан дүүрэг нь “2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх” “Тохижилтын” ажлын төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Сонгинохайрхан дүүргийн хороодуудад хийгдэх тохижилтын” ажлын хяналтын төсөв боловсруулах
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл, хувь хүний танилцуулга /хуулбарыг нотариатаар батлуулсан байх/
- Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /гэрээ, актын хамт/
- Зөвлөх хувь хүний чадавхийн талаарх мэдээлэл /ур чадварын мэдээлэл, туршлага/
3. Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 02 дүгээр сарын 18-аас 2 дугаар сарын 29-ны 08-17 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 02 дугаар сарын 29-ны дотор ирүүлнэ үү.
Улаанбаатар хот. Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нэг давхарт 109 тоот
Утас: 70000717
Харилцах албан тушаалтны нэр: А.Айнур
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
