Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хэрэгжүүлж буй “ЦАХИМ ШИЛЖИЛТ-ХАМТЫН ШИЙДЭЛ” аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас санаачлан:
Төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойр, хүртээмжтэй хүргэдэг 43 хороодын хэсгийн ахлагч нарт www.egazar.gov.mn вэб сайтаар дамжуулан газартай холбоотой үйлчилгээ авах зааварчилгаа хүргүүлж байна.
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус дүүргийн 9, 10, 28, 37-р хороодод зохион байгуулан ажилласан байна. Үргэлжлүүлэн бусад хороодод цахим зааварчилгааг хэрэгжүүлэн явуулна.
1. www.egazar.gov.mn сайтад хэрхэн бүртгүүлэх, нэвтрэх заавар
2. Газрын кадастрын зураг хэвлэх
3. Газрын гэрчилгээний төлбөр төлөх
4. Газрын гэрээ, гэрчилгээг хэвлэх
5. Цахим хүсэлт
6. 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх
7. Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт
8. “СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА”-ны пэйж хуудасны танилцуулга
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
