
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон “WORLD SHARE” Олон улсын ТББ хамтран зорилтот бүлгийн иргэдийг өөрсдийн гэртэй болоход нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өнөөдөр 40-р хорооны хоёр өрхөд өргөө цагаан гэрийг тус хорооны Засаг дарга Л.Сачийхангай, “WORLD SHARE” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Э.Дарьсүрэн болон бусад төлөөллийн хамт гардуулан өглөө.
Гэр хорооллын орчныг сайжруулах төслийн хүрээнд “WORLD SHARE” Олон улсын ТББ тус хорооны есөн өрхөд гэр олгох юм. Одоогийн байдлаар дөрвөн өрхийн гэрийг хүлээлгэн өгсөн байна. Дараагийн ээлжийн таван өрхийн гэрийг үргэлжлүүлэн энэ сард багтаан барих талаар “WORLD SHARE” Олон улсын байгууллагын төлөөлөл хэлж байлаа. Мөн өргөө цагаан гэрээ хүлээн авсан иргэд цаашид улам илүү хичээж, ажил хөдөлмөр эрхлэн ирээдүйд ихийг хийж бүтээх талаараа хэлсэн юм.

“WORLD SHARE” Олон улсын байгууллага нь Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай 2016 оноос хойш өдийг хүртэл олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь зорилтот бүлгийн өрхөд өргөө цагаан гэр олгох төсөл юм. Одоогийн байдлаар дүүргийн 30 гаруй өрхөд гэр гардуулан өгсөн байна. “WORLD SHARE” Олон улсын байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
