
Дүүргийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв болон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, мэдээлэл сургалтын төв хамтран оёдол, эсгүүрийн сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг үнэ төлбөргүй сургалтад хамруулж байна.
Тус сургалт арванхоёрдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн бөгөөд 12 иргэнийг практик дээр сургаж байгаа юм. Энэхүү сургалт эмэгтэйчүүдийн хөгжлийн төв дээр арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд тус иргэдийн хүсэл сонирхол ур чадварыг харгалзан ажлын байранд зуучилна.
Сургалтын хугацаанд тэд Биетээс хэмжээ зөв авах, Эсгүүр хийх технологи, Цахилгаан оёдлын машин дээр ажиллах, Мөртэй хувцас гаргах, оёх, Хувцасны загвар гаргах, Оёдлын машин бусад багаж хэрэгсэл дээр ажиллах, Аюулгүй ажиллагааны дүрэм зэргийг суралцах юм.



ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
