ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

7
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2021.12.09/ боллоо. Хурлын эхэнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай Нийслэлийн төсөв өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй уялдуулан 2022 онд дүүрэгтээ хийж хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ боловсруулж батлах томоохон ажил байна. Дүүргийнхээ иргэдийн эрүүл мэнд, сурч боловсрох нөхцөл, дэд бүтэц, иргэдийн эрүүл, аюулгүй байх орчин гэх мэт олон талт ажлыг харж, чухалчлан авч үзнэ гэдгийг онцоллоо.
 
4 хүн, сууж буй хүмүүс, албан өрөө, дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
 
Хуралд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар оролцож дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
-Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны биелэлт, үр дүнгийн тухай
-Дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай
-Дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл
-Дүүргийн 2022 оны төсвийн төслийг ДИТХ-д өргөн барих тухай хэлэлцлээ.
 
3 хүн, сууж буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
2 хүн, сууж буй хүмүүс, албан өрөө болон бичвэр гэх мэтийн зураг байж болно





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.