ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА  

1

Огноо: 2021 оны 12 дугаар сарын 09

 

Тендер шалгаруулалтын нэр: “ ХОГ ТЭЭВРИЙН АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХ

Тендер шалгаруулалтын дугаар: СХДХААА/202111031

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос ХОГ ТЭЭВРИЙН АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХ  СХДХААА/202111031 тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагууэргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга)төгрөгийг www.tender.gov.mn -ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн турш хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

 2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх

2019, 2020 оны борлуулалтын орлогын арифметик дундаж нь төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна.

Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.

 

Тендерийн хамт 5 500 000 /таван сая таван зуун мянга /-н төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn–р цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 10 минутад нээнэ. 

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000-0717, 7000-0771

Веб сайт: www.tender.gov.mn






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.