ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

2

Өнтэй сайхан нэгэн өвөл алсарч дэлгэр Монгол нутагт минь хавар айлчлан ирлээ. Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаад гавьяаныхаа маралтад гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. XVII жарны хөхөгчин модон хонь жилийн сар шинийн баярын өмнөхөн уламжлал ёсоор ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, Засаг даргын Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун нарын удирдлагууд байлцан гарын бэлэг гардууллаа.

Засаг дарга М.Чинболд ахмадууддаа эрүүл саруул, энх тунх байхын ерөөл өргөн, үнэтэй зөвлөгөө, сургаалиа хайрлаж явахыг хүслээ. 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.