
Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын 2021 оны ажлыг дүгнэн урамшуулах үйл ажиллагаа өнөөдөр /2021.12.28/ боллоо. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч Т.Вандандорж, Засаг даргын зөвлөх Д.Ундармаа, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцэцэг болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төлөөллүүд оролцов. Энэ үеэр сургуулийн өмнөх насны хүүхдийн хоолны эрүүл аюулгүй байдал, чанар стандартыг баримтлан ажиллан шалгарсан “Эко цэцэрлэг”-ээр 117 дугаар цэцэрлэг, олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалттай ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч цэцэрлэг”-ээр 81 дүгээр цэцэрлэг, сургуулийн өмнөх насны хүүхдэд хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн сургалт үйл ажиллагааг эрүүл аюулгүй орчинд амжилттай хэрэгжүүлэн, “Хүүхдийн эрхийг дээдлэгч бүс”-ээр 79 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Ундармаа ахлагчтай “Боловсрол хөгжил” бүс тэргүүн байрт шалгарч, тус бүр нэг сая төгрөгөөр шагнууллаа. Мөн “Сovid-19” халдварын тархалтын нөхцөл байдал идэвхтэй үед цахим орчинд хүүхэдтэй ажиллах арга барил, туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэн ажилласан багш ажилтнуудыг Дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулсан юм.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
