СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2021 ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ХААГЧИД ТОДОРЛОО

5

Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн хийсэн ажлаараа орон нутаг, хамт олноо манлайлсан тэргүүний байгууллага, хамт олон, албан хаагчдыг тодруулдаг уламжлалтай. Уг арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, НИТХ-ын төлөөлөгч дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Засаг даргын зөвлөх Д.Ундармаа, Засаг даргын дэд бүтциийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Т.Вандандорж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Б.Мягмарсүрэн, дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар нар оролцлоо.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.