Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо 24 цагийн турш ажиллах боломжтой зөөврийн “Ухаалаг худаг”-тай боллоо. Тус хорооны усан хангамжийг сайжруулах зорилгоор ЗДТГ, Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллалаа. Энэхүү ухаалаг буюу хоногийн аль ч үед иргэдэд ус түгээх зориулалттай худаг ашиглалтад орсноор тус хорооны 700 гаруй өрх цэвэр, аюулгүй, баталгаатай ундны усаар хангагдах боломж бүрдэж байна. Тус худгийн гүйцэтгэлийг хамтран хэрэгжүүлэгч талын төлөөллүүд болон тус хорооны иргэд хамтдаа дүгнэн, хүлээн авлаа.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
