АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА

4

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон билээ.

 

Энэхүү ажлын хүрээнд Сонигинохайрхан дүүргийн ЗДТГ, Татварын хэлтсээс 2015 оны Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах татвар, даатгалын Нэг цэгийн үйлчилгээг  04-р сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулж эхлээд байна. Энэ ажлыг зохион байгуулснаар дүүргийн авто машин эзэмшигчид дээрх татварууд болон даатгалаа нэг дор төлж цаг хугацаа хэмнэх боломжтой болж байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд бүртгэлтэй мөртлөө жил бүрийн татвар, даатгалд хамрагддаггүй  26000 орчим машиныг бүртгэлээс хасах юм. Хашаа гараашдаа байгаа асдаггүй, явдаггүй машинаа иргэд бүртгэлээс хэрхэн хасуулах талаар эндээс тодруулж болох юм. 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.