АГААРЫН ЧАНАРЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ ТОГТООХ БҮРЭЛДЭХҮҮН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

4
 Агаарын чанарын өөрчлөлттэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 9, 28 дугаар хороодод холбогдох яамд, Нийслэл, дүүргийн удирдлагууд өнөөдөр /2022.01.13/ ажиллалаа. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол нэмэгдсэн талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд холбогдох удирдлагууд агаарын бохирдуулагч эх үүсвэр өндөртэй бүсүүдэд биечлэн ажиллаж байгаа нь энэ юм.
Тодруулбал, Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Тавантолгой түлш” ХХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад удирдлагуудын хамт айл өрхүүдийн хэрэглээний түлшний чанар, бүтцийн үзүүлэлтийг тусгай зориулалтын багажаар хэмжиж, утаа ихэссэнтэй холбоотой иргэд, хороодын Засаг дарга нарын байр суурийг сонслоо.





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.