
Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд мал аж ахуй, газар тариалангийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, амжилт үзүүлсэн Улс, Нийслэлийн аварга болон тэргүүний фермер, тариаланчдын шагналыг өнөөдөр /2022.02.01/ гардууллаа.
Энэхүү шагналыг жил бүр Монгол түмний уламжлалт цагаан сарын баяраар тодруулдаг уламжлалтай билээ. Улиран одож буй үхэр жилд Сонгинохайрхан дүүргийн 21, 25 дугаар хорооны зургаан өрх Улс, Нийслэлийн аварга фермер, тариаланчаар тодорч, хөдөлмөрөө үнэлүүллээ. Энэхүү хүндтэй шагналыг Сонгинохайрхан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар, Засаг дарга Н.Алтаншагай, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хэлтсийн дарга Д.Пүрэвсүрэн, н.Сүхбаатар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн Ц.Төмөртулга, Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Э.Ууганцэцэг, 21-р хорооны ИТХ-ийн төлөөлөгч Б.Мягмарсүрэн нар гардуулсан юм.
“Улсын аварга фермер”-ээр 21 дүгээр хорооны фермер Б.Даваахүү, Ц.Дамдинсүрэн
“Улсын аварга тариаланч”-аар 25 дугаар хорооны тариаланч Ц.Сүнжидмаа
“Нийслэлийн аварга фермер”-ээр 21 дүгээр хорооны фермер Л.Цолмонбаатар, Г.Батзориг
“Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар 21 дүгээр хорооны тариаланч Д.Дамдинсүрэн нар тус, тус тодорлоо.
Уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх, мал маллах арга ухааныг түгээн дэлгэрүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж төр засагтаа ажил, хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлсэн нийт малчин, тариаланч та бүхэндээ халуун баяр хүргэж, мал сүрэг нь түм, бум болж үржихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
